Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо

Asuudal.mn
2018-01-17 14:08:57

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм.

Боловсролын байдал:

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

-Польшийн Төв банк-2009 он

-Германы Төв банк-2011 он

-ОУВС-д 2012 он

-Энэтхэгийн Төв банк-2013 он

Ажилласан байдал:

-Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/

- Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016

-Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан.

 

Сэтгэгдэл