Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Хамгаалалтын бүс зүүгээгүй жолоочийг 9600 төгрөгөөр торгодог байсан билээ. Харин өчигдрөөс эхлэн уг торгуулийн хэмжээ өсч 12,000 төгрөг болоод байна. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж 240,000 төгрөг болгосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй уялдаг торгуулийн хэмжээ өсч байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн хэрэг бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан торгууль оногдуулдаг билээ. Иймээс энэ бүх торгууль нэмэгдэж байна гэсэн үг. Тээврийн хурд хэтрүүлсэн нөхцөлд хуучин хамгийн бага нь 24,000 төгрөгөөр торгох юм байна. Жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөлд 192,000 төгрөгөөр торгодог байсан бол энэ хэмжээ шууд 240,000 төгрөг болж нэмэгдэж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэйгээ энэ мэтээр уялдаад явж байна аа.
Зөвхөн замын хөдөлгөөний торгуулийн хэмжээ өсч байгаа юм биш. Бүх л албан журмын торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Тэгэхээр иргэд уг өөрчлөлтийг тооцож үзэх шаардлагатай.