Сайд Ц.Цогзолмаа зөвлөхөө яамныхаа ТНБД болгохын тулд Төрийн албаны зөвлөлд нөлөөлөх гэсэн нь энэ үү

Сайд Ц.Цогзолмаа зөвлөхөө яамныхаа ТНБД болгохын тулд Төрийн албаны зөвлөлд нөлөөлөх гэсэн нь энэ үү

Сайд Ц.Цогзолмаа зөвлөхөө яамныхаа ТНБД болгохын тулд Төрийн албаны зөвлөлд нөлөөлөх гэсэн нь энэ үү .fb_hidden{position:absolute;top:-10000px;z-index:10001}.fb_reposition{overflow:hidden;position:relative}.fb_invisible{display:none}.fb_reset{background:none;border:0;border-spacing:0;color:#000;cursor:auto;direction:ltr;font-family:"lucida grande", tahoma, verdana, arial, sans-serif;font-size:11px;font-style:normal;font-variant:normal;font-weight:normal;letter-spacing:normal;line-height:1;margin:0;overflow:visible;padding:0;text-align:left;text-decoration:none;text-indent:0;text-shadow:none;text-transform:none;visibility:visible;white-space:normal;word-spacing:normal}.fb_reset>div{overflow:hidden}.fb_link img{border:none}@keyframes fb_transform{from{opacity:0;transform:scale(.95)}to{opacity:1;transform:scale(1)}}.fb_animate{animation:fb_transform .3s forwards} .fb_dialog{background:rgba(82, 82, 82, .7);position:absolute;top:-10000px;z-index:10001}.fb_reset .fb_dialog_legacy{overflow:visible}.fb_dialog_advanced{padding:10px;-moz-border-radius:8px;-webkit-border-radius:8px;border-radius:8px}.fb_dialog_content{background:#fff;color:#333}.fb_dialog_close_icon{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yq/r/IE9JII6Z1Ys.png) no-repeat scroll 0 0 transparent;cursor:pointer;display:block;height:15px;position:absolute;right:18px;top:17px;width:15px}.fb_dialog_mobile .fb_dialog_close_icon{top:5px;left:5px;right:auto}.fb_dialog_padding{background-color:transparent;position:absolute;width:1px;z-index:-1}.fb_dialog_close_icon:hover{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yq/r/IE9JII6Z1Ys.png) no-repeat scroll 0 -15px transparent}.fb_dialog_close_icon:active{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yq/r/IE9JII6Z1Ys.png) no-repeat scroll 0 -30px transparent}.fb_dialog_loader{background-color:#f6f7f9;border:1px solid #606060;font-size:24px;padding:20px}.fb_dialog_top_left,.fb_dialog_top_right,.fb_dialog_bottom_left,.fb_dialog_bottom_right{height:10px;width:10px;overflow:hidden;position:absolute}.fb_dialog_top_left{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/ye/r/8YeTNIlTZjm.png) no-repeat 0 0;left:-10px;top:-10px}.fb_dialog_top_right{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/ye/r/8YeTNIlTZjm.png) no-repeat 0 -10px;right:-10px;top:-10px}.fb_dialog_bottom_left{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/ye/r/8YeTNIlTZjm.png) no-repeat 0 -20px;bottom:-10px;left:-10px}.fb_dialog_bottom_right{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/ye/r/8YeTNIlTZjm.png) no-repeat 0 -30px;right:-10px;bottom:-10px}.fb_dialog_vert_left,.fb_dialog_vert_right,.fb_dialog_horiz_top,.fb_dialog_horiz_bottom{position:absolute;background:#525252;filter:alpha(opacity=70);opacity:.7}.fb_dialog_vert_left,.fb_dialog_vert_right{width:10px;height:100%}.fb_dialog_vert_left{margin-left:-10px}.fb_dialog_vert_right{right:0;margin-right:-10px}.fb_dialog_horiz_top,.fb_dialog_horiz_bottom{width:100%;height:10px}.fb_dialog_horiz_top{margin-top:-10px}.fb_dialog_horiz_bottom{bottom:0;margin-bottom:-10px}.fb_dialog_iframe{line-height:0}.fb_dialog_content .dialog_title{background:#6d84b4;border:1px solid #365899;color:#fff;font-size:14px;font-weight:bold;margin:0}.fb_dialog_content .dialog_title>span{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yd/r/Cou7n-nqK52.gif) no-repeat 5px 50%;float:left;padding:5px 0 7px 26px}body.fb_hidden{-webkit-transform:none;height:100%;margin:0;overflow:visible;position:absolute;top:-10000px;left:0;width:100%}.fb_dialog.fb_dialog_mobile.loading{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/ya/r/3rhSv5V8j3o.gif) white no-repeat 50% 50%;min-height:100%;min-width:100%;overflow:hidden;position:absolute;top:0;z-index:10001}.fb_dialog.fb_dialog_mobile.loading.centered{width:auto;height:auto;min-height:initial;min-width:initial;background:none}.fb_dialog.fb_dialog_mobile.loading.centered #fb_dialog_loader_spinner{width:100%}.fb_dialog.fb_dialog_mobile.loading.centered .fb_dialog_content{background:none}.loading.centered #fb_dialog_loader_close{color:#fff;display:block;padding-top:20px;clear:both;font-size:18px}#fb-root #fb_dialog_ipad_overlay{background:rgba(0, 0, 0, .45);position:absolute;bottom:0;left:0;right:0;top:0;width:100%;min-height:100%;z-index:10000}#fb-root #fb_dialog_ipad_overlay.hidden{display:none}.fb_dialog.fb_dialog_mobile.loading iframe{visibility:hidden}.fb_dialog_content .dialog_header{-webkit-box-shadow:white 0 1px 1px -1px inset;background:-webkit-gradient(linear, 0% 0%, 0% 100%, from(#738ABA), to(#2C4987));border-bottom:1px solid;border-color:#1d4088;color:#fff;font:14px Helvetica, sans-serif;font-weight:bold;text-overflow:ellipsis;text-shadow:rgba(0, 30, 84, .296875) 0 -1px 0;vertical-align:middle;white-space:nowrap}.fb_dialog_content .dialog_header table{-webkit-font-smoothing:subpixel-antialiased;height:43px;width:100%}.fb_dialog_content .dialog_header td.header_left{font-size:12px;padding-left:5px;vertical-align:middle;width:60px}.fb_dialog_content .dialog_header td.header_right{font-size:12px;padding-right:5px;vertical-align:middle;width:60px}.fb_dialog_content .touchable_button{background:-webkit-gradient(linear, 0% 0%, 0% 100%, from(#4966A6), color-stop(.5, #355492), to(#2A4887));border:1px solid #29487d;-webkit-background-clip:padding-box;-webkit-border-radius:3px;-webkit-box-shadow:rgba(0, 0, 0, .117188) 0 1px 1px inset, rgba(255, 255, 255, .167969) 0 1px 0;display:inline-block;margin-top:3px;max-width:85px;line-height:18px;padding:4px 12px;position:relative}.fb_dialog_content .dialog_header .touchable_button input{border:none;background:none;color:#fff;font:12px Helvetica, sans-serif;font-weight:bold;margin:2px -12px;padding:2px 6px 3px 6px;text-shadow:rgba(0, 30, 84, .296875) 0 -1px 0}.fb_dialog_content .dialog_header .header_center{color:#fff;font-size:16px;font-weight:bold;line-height:18px;text-align:center;vertical-align:middle}.fb_dialog_content .dialog_content{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/y9/r/jKEcVPZFk-2.gif) no-repeat 50% 50%;border:1px solid #555;border-bottom:0;border-top:0;height:150px}.fb_dialog_content .dialog_footer{background:#f6f7f9;border:1px solid #555;border-top-color:#ccc;height:40px}#fb_dialog_loader_close{float:left}.fb_dialog.fb_dialog_mobile .fb_dialog_close_button{text-shadow:rgba(0, 30, 84, .296875) 0 -1px 0}.fb_dialog.fb_dialog_mobile .fb_dialog_close_icon{visibility:hidden}#fb_dialog_loader_spinner{animation:rotateSpinner 1.2s linear infinite;background-color:transparent;background-image:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yD/r/t-wz8gw1xG1.png);background-repeat:no-repeat;background-position:50% 50%;height:24px;width:24px}@keyframes rotateSpinner{0%{transform:rotate(0deg)}100%{transform:rotate(360deg)}} .fb_iframe_widget{display:inline-block;position:relative}.fb_iframe_widget span{display:inline-block;position:relative;text-align:justify}.fb_iframe_widget iframe{position:absolute}.fb_iframe_widget_fluid_desktop,.fb_iframe_widget_fluid_desktop span,.fb_iframe_widget_fluid_desktop iframe{max-width:100%}.fb_iframe_widget_fluid_desktop iframe{min-width:220px;position:relative}.fb_iframe_widget_lift{z-index:1}.fb_hide_iframes iframe{position:relative;left:-10000px}.fb_iframe_widget_loader{position:relative;display:inline-block}.fb_iframe_widget_fluid{display:inline}.fb_iframe_widget_fluid span{width:100%}.fb_iframe_widget_loader iframe{min-height:32px;z-index:2;zoom:1}.fb_iframe_widget_loader .FB_Loader{background:url(https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/y9/r/jKEcVPZFk-2.gif) no-repeat;height:32px;width:32px;margin-left:-16px;position:absolute;left:50%;z-index:4} .fb_invisible_flow{display:inherit;height:0;overflow-x:hidden;width:0}.fb_mobile_overlay_active{height:100%;overflow:hidden;position:fixed;width:100%}.fb_shrink_active{opacity:1;transform:scale(1, 1);transition-duration:200ms;transition-timing-function:ease-out}.fb_shrink_active:active{opacity:.5;transform:scale(.75, .75)}

МАН эрх баригч хүчин болж, Засгийн газраа хоёр ч удаа байгууллаа. Энэ хооронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг хариуцдаг, жил бүр томоохон төсөв батлуулдаг БСШУСЯ гурав дахь сайдынхаа нүүрийг үзсэн нь Ц.Цогзолмаа. Сүүлийн үед түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа ар араасаа хөврөх боллоо. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Ж.Болормаа “Ц.Цогзолмаа сайдын ажлаа мессеж, мессенжер хоёроор хийдэг. Хамаг ажлаа БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэйдөө даатгасан. Энэ талаарх гомдлоо АТГ-т хүргүүлсэн” гэх мэдээллийг нэг бус удаа өгсөн. Харин АТГ-аас 2018 оны нэгдүгээр сарын 25-нд мэдээлэл хийхдээ “Сайд Ц.Цогзолмаа, С.Мөнхөөлэй нартай холбоотой гомдлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн үү, үгүй юү гэдгийг шалгуулахаар тийм бичиг хүргүүлсэн юм” гэж мэдээлсэн билээ.

Ц.Цогзолмаа сайдын хувьд тамга тэмдгээ гардаж авахаасаа өмнө “БСШУСЯ-д халаа сэлгээ хийнэ” гэдгээ мэдэгдсэн. Ажлаа авмагцаа яамныхаа газрын дарга нарыг үүрэг гүйцэтгэгч болгосон гэх мэдээлэл ч бий. Улс төрд хал ч үзэж, хишиг юуг нь ч хүртэж яваа тэрбээр 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж, бас л бөөн хэл ам болсны эцэст ажлаа өгч байсныг хүмүүс мартаагүй байх. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр, Ц.Цогзолмаа сайд Сүхбаатар дүүрэгт Засаг дарга байх үеэс нь өөрийг нь тойрон хүрээлж буй хүмүүсээ хаана ч очсон дагуулж очдог бололтой юм. Зөвлөх С.Мөнхбат, хэвлэлүүдээр хэдийнэ “олны танил” болсон С.Мөнхөөлэй гэхчлэн бүгд л сайдынхаа ойр дотны хүмүүс гэнэ. Хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдээс харвал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нөхөр Ч.Саранжавынхаа удирддаг Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-т Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Галсанхүүг шинэ оны дараахан яамныхаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон юм байна. Энэ ноцтой мэдээлэл биш гэж үү! Сайд бүсгүй, түүний нөхөр хоёр Х.Галсанхүү гэдэг хүнд санхүүгээ хариуцуулдаг нь яг ямар учиртай вэ. Ц.Цогзолмаа сайд аа, та энэ асуултад хариулаач. Хариулж чадахгүй бол тэр АТГ нь энэ асуудлыг анхааралдаа аваач.

БСШУСЯ Төрийн нарийн бичгийн даргагүй болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баярсайхан өөрийг нь ажлаас чөлөөлсөн тогтоолыг “Хууль бус” гэж үзэн шүүхэд хандаж ялалт байгуулсан. Захиргааны хэргийн шүүхээс түүний гомдлыг хянаж үзээд өмнөх Засгийн газрын үед гаргасан тогтоолыг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс хугацаа заан товлосон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг ч Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлчихээд байгаа юм. Угтаа Төрийн албаны тухай хуульд зааснаар “Шүүхээс тухайн албан тушаалтныг хууль бусаар чөлөөлснийг тогтоосон бол Засгийн газар өмнөх шийдвэрээ 14 хоногийн дотор хүчингүй болгож албан тушаалд нь эгүүлэн томилно” гэсэн утгатай заалт байдаг ч Захиргааны хэргийн шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг гүйцэтгэх засаглал юуны учир хэрэгжүүлэхгүй байгаа нь учир битүүлэг. Эрх баригчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр барахгүй Төрийн албаны зөвлөл хууль бусаар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хэний эрх ашигт нөлөөлөх гэснийх вэ. Ийм хардлага эрхгүй төрнө.

Төрийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар “Төрийн албаны зөвлөл нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах зорилгоор зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах болон холбогдох бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгөх, хэрэгжилтэд нь хяналт тавих, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, маргаан хянан шийдвэрлэх үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага мөн”. Энэхүү хуулийн 97.8-д “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж тов тодорхой заасан. Гэвч Ц.Цогзолмаа сайдын хувьд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд ёстой “Цаашаа” аж. МАН-д “М.Энхболдын фракци”-аар овоглогддог түүнд ингэж даналзах эрх байгаа бололтой. Учир нь Төрийн албаны зөвлөлийг Ховдын, тодруулбал нутаг нэгт Б.Цогоо даргалдаг бол хотын фракцид хамт багтдаг Б.Баатарзориг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн. Тэгэхээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөртэй нь болон тойрон хүрээлэгчидтэй нь холбоотойгоор хэвлэлүүдэд гарч буй ноцтой мэдээллүүд, төрийн хуулийг ёстой л үл ойшоож сайдынхаа суудлаас найзынхаа удирддаг Төрийн албаны зөвлөл рүү нэгэн албан бичгийг хүргүүлсэн байна. Өгүүлбэрүүд дэх үгсийнхээ тоогоор бараг л Гиннесийн номонд бичигдэхүйц, үг үсгийн алдаатай энэхүү албан бичгээрээ Ц.Цогзолмаа сайд экс Төрийн нарийн бичгийн даргын гомдлыг хэлэлцсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг ч “эсэргүүцэж” буйгаа илэрхийлжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Төрийн албаны зөвлөлд илгээсэн албан бичигтээ “Яам нь нийтийн алба, төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга төсөв захиран зарцуулах эрхтэй байдаг. Шүүхээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт бий болгосон боловч шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл нийтийн эрх, ашиг сонирхолд хохирох нөхцөл байдал бий болно... Төрийн албаны зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 5-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээр олон үр дагавар бий болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй “...захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэсэн байна” гэж дурдсан нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хэрэг биш гэж үү.



 

 

 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдсөн Ж.Болормаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Цогзолмаа надад “Чи намайг нэг муу байнгын хороо мороохны дарга бол” гэж доош нь хийлээ. Би Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам юм уу БСШУСЯ-ыг авна” гэж байсан” гэсэн утгатай хариултыг өгсөн удаа бий. Хэрэв энэ үнэн бол УИХ-ын гишүүн, Монголын хамгийн том төсөвтэй яамдын нэг болох БСШУСЯ-ны сайдын суудалд заларсан Ц.Цогзолмаа “Давхар дээл”-ндээ халууцаж л яваа аж. “60 тэрбумынхан” буюу М.Энхболдын фракцид оногдсон сайдын суудалд заларчихсан, нөхрөө ТӨҮГ-ын захирлаар томилуулчихсан, тойрон хүрээлэгчдээ яамныхаа булан тохой бүрт шахам суулгачихсан энэ бүсгүйн хүсэл шунал хараахан барагдаагүй бололтой. Учир нь тэрбээр зөвлөх С.Мөнхбатаа яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болгохыг санаархаж, шүүхийн шийдвэр дээр “гишгэн” Төрийн албаны зөвлөлд нөлөөлөхөөр оролдож буй нь уртаас урт өгүүлбэрүүдтэй албан бичгээс нь харагдана. Гэвч Төрийн албаны зөвлөлийнхөнд Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж, Ц.Цогзолмаагийн хүслийг алтан загас шиг биелүүлэх эрх байхгүй. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад Төрийн албаны тухай хуулийг уншихыг зөвлөж байна. Учир нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, танил тал, найз нөхдөө Төрийн албаны зөвлөлд дээгүүр алба хашдагийг “Давуу байдал” гэж үзэн хамаарал бүхий хүнээ яамныхаа Төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлж байгаа чинь хууль ёсны гэж үү. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүн, сайд хүн албан тушаалаа урвуулан ашиглаж болохгүй, эрх мэдлээрээ далайлгаж бусдад нөлөөлж болохгүй, хамаарал бүхий ойр тойрны хүмүүсээ албан тушаалд томилж “хэтэвч”-ээ нэгтгэж болохгүй, “Би эмэгтэй хүнтэй ажиллахгүй” гэж намынхныхаа өмнө орилж бусдыг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй, жендерийн эрхийг үл хүндэтгэж болохгүй гэхмэтчилэн төрийн өндөр албан тушаалтанд хориглох заалтууд бүгд Төрийн албаны тухай хуульд бий. Дээр нь нийтийн эрх ашиг, авлигын эсрэг гээд тусдаа хуулиуд байгаа. Хурал хуй гээд хууль уншиж амжихгүй бол зөвлөх С.Мөнхбат, С.Мөнхөөлэй хоёроороо уншуулахад болохгүй нь юун. Энэ бүх таагүй мэдээллүүд чинь хуримтлагдсаар нэг л мэдэхэд та сайд ч үгүй, 2020 онд УИХ-ын гишүүн ч үгүй болсон байхвий. Муухайгаар төсөөлбөл албан тушаалаа урвуулан ашигласан гэж хуульд дуудагдахвий. АН эрх барьж байх үед Н.Алтанхуяг үр хүүхэд, хамаатан садан, ойр тойрныхноо албан тушаал, төсөл, хөтөлбөрөөр “тэжээгээд” эцэст нь юу болсныг сана. Ц.Цогзолмаа сайд та яг одоо “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэн шиг л аяглаж яваа бололтой. Эсвэл нөгөө Цыши хатан шиг ч юм уу...

Д.Гэрэлмаа

эх сурвалж: analiz.mn