Гэмт хэрэг зөрчлийн тоо 2015 оныг үдэж байсан шинэ жилтэй харьцуулахад 58,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал хулгайлах гэмт хэрэг 114 хувиар, танхайрах гэмт хэрэг 170 хувиар, булаах гэмт хэрэг 125 хувиар тус тус буурчээ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бага гарсан гэж замын цагдаагийн газраас мэдээллэж байна. Орон нугтийн замд хурд хэтрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин яаралтай тусламжийн төвд ирсэн дуудлага 19 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь ханиад хатгалгааны дуудлага голлон нөлөөлжээ. Харин баярын өдрүүдтэй холбоотой гэмтэл болон хордлогийг дуудлага ирээгүй. Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлага иржээ. Нийт дуудлагын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 37.3 хувиар буурсан. Цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба хаагчид 4 хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан Мөн иргэд аюулгүй байдлаа хангах ухамсар нэмэгдсэн учир шинэ оноо харьцангуй тайван угтжээ.