ИВАНКА ТРАМП ПЁНЧАНЫ ОЛИМПИЙН ХААЛТЫН ЁСЛОЛД ОРОЛЦОНО

ИВАНКА ТРАМП ПЁНЧАНЫ ОЛИМПИЙН ХААЛТЫН ЁСЛОЛД ОРОЛЦОНО

Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Д. Трампын охин Иванка Трамп, Пёнчаны өвлийн Олимпийн наадмын хаалтын ёслолд оролцохоор Өмнөд Солонгост очих бололтой гэж Си Эн Эн мэдээлэв. Ерөнхийлөгч Д. Трамп болоод АНУ дахь ОУ-ын Олимпийн хорооны хүсэлтээр Олимпийн хаалтын ёслолд оролцох зочид төлөөлөгчдийг Иванка Трампаар ахлуулах бололтой гэж онцоллоо. Гэхдээ Өмнөд Солонгосын ГХЯ энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Д. Трамп энэ наадамд гэр бүлийнхнээ болоод дээд түвшний зочид төлөөлөгчдөө илгээнэ гэж өмнө хэлж байсан юм. Баасан гарагт эхлэх нээлтийн ёслолд дэд ерөнхийлөгч Майк Пенс оролцох юм байна.