БНХАУ-ын иргэн Ө гэгч нь архидан согтуурсан үедээ 4 настай хүүгийн амь насыг хөнөөж, 13 настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Мөн тэрээр хамтран амьдрагч Х гэгчийг мөн гэмтээсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэж байна. Сэжигтэн Ө нь хамтран амьдрагчтайгаа архидан согтуурах үедээ муудалцаж 4 настай хүүгийн толгой тус газар нь заазуурдан амь насыг нь хөнөөсөн гэж цагдаагийн байгууллагынхан мэдээллэж байна. Харин 13 настай хүүгийн хувьд гэмтэл согог сэргээн засах эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Биеийн байдал нь маш хүнд байгаа тухай эмнэлгийн ажилчид мэдээлэл өглөө. СХД-ийн 19-р хороонд уг хэрэг гарчээ. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөхгүй байна.