Хулгана жилтэн
Модон нохой жил хулгана жилтнүүдийн хувьд таатай жил байх төлөвтэй. Эрч хүч, хүч чадлын одны нөлөөнд байх учраас энэ жил нэр алдарт хүрч, карьерын хувьд өсөн дэвжих шинжтэй байна. Гэхдээ тушаал дэвшихийн тулд олон тооны саад бартааг даван туулах хэрэгтэй болно. Хайр дурлалын хувьд тогтворгүй байх бол санхүүгийн тал дээр алдагдалд орох өндөр магадлалтай байгааг од эрхэс анхааруулж байна.
Эд баялаг: Хулганууд энэ оны туршид орлого сайн олох болно. Нэн ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хулгана жилтнүүд олон сайхан зүйлсийг бүтээнэ гэнэ шүү. Харин бизнес эрхлэгчдэд нохой жил мэдэгдэхүйц их хэмжээний ашгийг авчрахгүй бөгөөд бага зэрэг азгүй байх болно. Хулгана жилтэнүүд гэр бүлийнхээ гишүүдийн тансаг хэрэглээнд хяналт тавьж байхгүй бол санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй ба гэр бүлийнхээ ахмад настануудыг хашир байхыг зааж сурган, муу хүмүүст хууртагдахгүй байх тал дээр анхаарах ёстой. Мөн янз бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ хашир хянамгай байж, энгийн амьдралаар амьдрахыг хичээх хичээгээрэй.
Карьер
Ерөнхийдөө энэ жил хулгана жилтнийг албан тушаал дэвшихэд ээлтэй байх болно. Оффист ажилладаг хулгана жилтнүүд өөрийнхөө ур чадварыг харуулан албан тушаал ахина. Тэднээс гадна цэрэг, армийн салбарт ажилладаг хүмүүс тушаал дэвших өндөр магадлалтай. Ном зохиол, кино урлаг, дизайн, зар сурталчилгааны салбарынханд энэ жил тун гайхалтай санаанууд орж ирэх бөгөөд үүнийхээ ачаар үйлчлүүлэгч болон удирдлагынхаа хайр хүндэтгэлийг хүлээж карьерын хувьд нэг шат ахина. Гарч буй жилдээ ажлынхаа хүмүүстэй нэлээд маргалдах шинжтэй байгаа учраас өөрийгөө хянаж хэрүүл маргаан гаргахгүй байхыг хичээгээрэй. Таныг том компани авч ажиллуулъя л гээгүй бол одоо ажиллаж байгаа газраа битгий орхиорой. Эндээ тушаал дэвшихийг бодсон нь дээр шүү.
Хайр дурлал: Зөвхөн өөрийгөө боддог, өөрийгөө л үнэлдэг зангаасаа болж хүнд дурласан ч бүтэлгүйтэх магадлал өндөртэй байна. Тэгвэл зарим хулгана жилтнүүд хүнд дурлаж үерхэх боловч гэр бүлийнхэн нь дургүйцэх учраас нэлээд шаналах шинжтэй. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй ээ. Таны хайртай хүнийг аажимдаа хүлээн зөвшөөрнө. Нэгэнт гэр бүл болсон хулгана жилтнүүд зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулаад байлгүйгээр хань ижлээ хайрлан халамжлаарай. Хайраа олсон хулганууд энэ жил хайртай хүндээ гэнэт дургүй болж магадгүй бөгөөд хайр дурлал нь мухардалд орж болзошгүй.
Эрүүл мэнд: Энэ жил хулгана жилтнүүд маань маш амархан осол гэмтэлд өртөх төлөвтэй байгаа тул өдөр бүр хянамгай байхыг зөвлөж байна. Гэр бүлийн аз жаргалтай байдалд таагүй байдал үзүүлдэг од хулгана жилтэнүүдэд нөлөөлөх учраас аав ээж, эмээ өвөө зэрэг ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Осол гэмтэлд өртөх магадлалтай учраас эрсдэл ихтэй спортын төрлөөр хичээллэж, ядарсан үедээ жолоо барьж болохгүйгээс гадна далайн эргээс хол байхыг од эрхэс анхааруулж байна.
Үхэр жилтэн
2018 онд Үхэр жилтэнүүд заримдаа азтай заримдаа азгүй байх төлөвтэй байгаа тул санхүүгийн алдагдалд орж, ил болон далд байдлаар бусадтай өрсөлдөж, шүүхээр заргалдаж байж эд хөрөнгөтэй болох шинжтэй байна. Өөрөөр хэлэх юм бол үхэр жилтнүүдийг асуудалд ороход найз нөхөд, танил тал нь тусалж хүнд нөхцөл байдлаас нь аврах бөгөөд хэрэв танд тэвчээр, хичээл зүтгэл л байх юм бол бүхнийг туулж гарч чадах болно. Тийм учраас та өөрийнхөө тогтворгүй сэтгэлийг аль болох тайван байлгаж өөрт тулгарсан асуудлуудаа зохицуулж шийдэх учиртай юм. Энэ жил та нэг газраа л байгаад байлгүйгээр бусдын баярт үйл явдалд аль болох олон оролцож өөртөө үүссэн сөрөг энергийг үгүй хийх нь зөв ба буяны ажил болон хүнд өвчтэй байгаа хүнийг эргэх зэрэг сөрөг энерги дагуулсан зүйлсийг бага хийх хэрэгтэй ажээ.
Эд баялаг: Хүмүүсийн хоорондын харилцааг үгүй хийдэг одны нөлөөгөөр үхэр жилтэй хүмүүс өөрийн ханьдаа хууртаж сэтгэл санаагаар унах өндөр магадлалтай байгаа юм. Үүнээс гадна эдийн засгийн ноцтой хохирлыг ч амсах магадлал байгаа ажээ. Энэ жил үхэр жилтнүүд ханьтайгаа харилцах харилцаандаа ихээхэн анхаарал тавих хэрэгтэй ба ашиг орлогын төлөө олон жил нөхөрлөсөн найзаа мартах учиргүй. Эс бөгөөс та онгоцтойгоо усанд живэх болно шүү. Аргагүй нөхцөл байдал үүсч найз нөхөд, хамаатан саднууддаа мөнгө зээлүүлэхээс өөр аргагүй болвол заавал ч үгүй бичгээр гэрээ үйлдэж баталгаа авах ёстой гэдгээ бүү мартаарай. Санхүүгийн одны байрлал таагүй байгаагийн улмаас үхэр жилтнүүд энэ жил мөнгө, хөрөнгө хуримтлуулж огт чадахгүй нь ээ. Гэхдээ та загвар, үнэт эдлэл болон эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг нэгэн бол таны орлого тун давгүй байх болно гэдгийг од эрхэс хэлж байна.
Карьер
Хүч чадлыг бэлэгдэгч одны нөлөөгөөр энэ жил үхэр жилтнүүд маань тушаал дэвших өндөр магадлалтай байна. Энэ нь онцгойлон цэрэг арми болон бүтээлч ажил эрхэлдэг хүмүүст хамаарах ба таны эмэгтэй удирдлага чин сэтгэлийг тань үнэлж тушаал дэвшүүлэх юмуу эс бөгөөс чухал албан тушаалд таныг томилох болно. Ажлын газрын хүмүүстэйгээ хамтран ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг тэдэнтэйгээ хуваалцаарай. Ямарваа нэгэн сөргөлдөөн үүссэн нөхцөлд эр зоригоо гайхуулах гэсний хэрэггүй. Үүнийг умартвал шүүхэд дуудагдаж, шоронд орох нөхцөл байдал ч таныг хүлээж байна. Та хэрвээ одоогийнхоо ажлыг өөрчилж өөр компанид орохыг хүсч байгаа бол таныг тэгсэний хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна. Таны хувьд энэ жил бол ажил мэргэжил, ажлын газраа өөрчлөхөд тохиромжгүй.
Хайр дурлал: Ганц бие үхэр жилтнүүд энэ жил өөртэйгөө ижилхэн боловсрол, ар гэрийн байдалтай бүсгүйтэй учрах бол зарим үхэр жилтнүүд хэтэрхий хашир болгоомжтой зангаасаа болж сайхан боломжийг алдана. Харин ганц бие бүсгүйчүүд маань найз нөхөд, хамаатан садныхаа тусламжтайгаар найз залуутай болох болно. Зарим тохиолдолд Фенг Шуйгийн хайр дууддаг зүүлт хэрэгслийг зүүснээр хайр дурлалын тал дээр амжилтанд хүрдэг билээ. Харин хэдийнэ хайрлах хүнээ олсон үхэр жилтнүүд хайртыгаа хардаж, гутарч, тун чиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх учраас хайрттайгаа харьцахдаа тодорхой хэмжээний зай барьж, аль болох тайван байхыг хичээгээрэй. Үүнээс гадна сайхан энергитэй баяр хөөртэй үйл явдлуудад оролцож байвал таны эерэг энергийн хэмжээ нэмэгдэнэ шүү. Хайр дурлалын харилцаагаа сайжруулахын тулд хайртай хүнтэйгээ аялах нь гайхалтай зөв алхам болох болно.
Эрүүл мэнд: Энэ онд үхэр жилтнүүд осол гэмтэлд өртөх магадлалтай байгаа тул нуруу, хүзүүгээ гэмтээхээс сэргийлээрэй. Хэт их биеийн хүч, булчингийн ажиллагаа шаардсан дасгал хөдөлгөөнүүд нь үе мөчөө гэмтээж, булгалах үндэс суурь болдог тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. Бүтэн жилийн турш таны сэтгэл санаа тогтворгүй байх тул нойргүйдэж болзошгүй. Сэтгэлээ тавгүйтвэл найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсч, аяга цай уунгаа ярилцаж, салхинд алхах юм уу байгальтайгаа ойрхон байгаарай.
Бар жилтэн
Зурхайн ухаан ёсоор нохой жил болон бар жил нь хоорондоо тун сайн нийцэлтэй байдаг учраас бар жилтэнүүд 2018 ондоо алзахгүй сайхан байх төлөв харагдаж байна. Гэхдээ зан авирыг удирддаг тааламжгүй одны нөлөөгөөр энэ онд бар жилтнүүд ерөнхийдөө тайван бус, сэтгэл санааны тогтворгүй байдалтай байх бөгөөд хэр баргийн хүнд итгэж чадахгүй нь бололтой. Энэ одны нөлөөнд орсноор та туйлын хартай, сэжигч нэгэн болон хувирах бөгөөд гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ийм л хандлагаар харилцах болно. Үүнээс гадна шүүхэд дуудагдаж, зарга хийх магадлалтай байгаа тул хууль дүрмийг сайтар судалж, гэрээ хэлэлцээр хийхдээ зүйл заалт болгонтой нь нягтлан танилцахыг танд зөвлөе. Ерөнхийд нь дүгнээд үзвэл таны энэ оны зурхай тун дажгүй байх хэдий ч гол саад нь таны зан авир байх болно. Ямарваа нэгэн асуудалтай тулгарвал сэтгэлийн хөөрлөөрөө биш харин уужуу тайвуу байдлаар оюун дүгнэлт хийж байж эцсийн шийдээ гаргахыг од эрхэс зөвлөж байна.
Эд баялаг: 2018 онд бар жилтнүүд боломжийн сайхан орлоготой байх бөгөөд санхүүгийн хэд хэдэн эх үүсвэр гарч ирэх болно. Хэрэв та оффисын ажилтан бол таныг удирдлага тань тушаал дэвшүүлэх магадлалтай байгаа бол бизнес эрхлэгчдийг энэ жилдээ өөрийнхөө бизнесийг өргөжүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн байдлыг удирддаг од энэ жил “олон янзын ааштай” байх тул мөнгөтэй холбоотой хэрэг явдлыг шийдвэрлэхдээ туйлын болгоомжтой хандаарай.
Карьер: Оффисын ажилчдын хувьд энэ жил ажил төрөл туйлын бүтэмжтэй сайхан явагдах бөгөөд хэрэв та мэрийж үнэхээр чадах аваас тушаал дэвшихгүй гэх газаргүй. Энэ онд таны ажил, сурлага тун сайн байх болно. Хэрэв та хүсч байвал өөрийн гэсэн дэлгүүр юм уу компанитай болж түүнийгээ удирдаж, бизнесээ өргөжүүлэхийн хажуугаар өөрийнхөө нэр хүндийг ч бас өсгөөд авахад зүгээр. Хэрэв та энэ жил ажлаа өөрчлөхийг хүсч байгаа бол яг тохиромжтой үе нь мөн. Таныг хорлох гэсэн хүмүүсээс хол байж, бага ярьж, их ажиллан даруу төлөв байхаа бүү мартаарай. Ажилтай холбоотой гэрээ хэлэлцээр хийх хэрэг гарвал гэрээгээ сайтар уншиж танилцах шаардлагатай шүү. Эс бөгөөс хуулийн байгууллагаар явах хэрэг ч гарч мэдэх юм.
Хайр дурлал: Энэ жил ихэнх бар жилтнүүд өөрийнхөө хамаг анхаарлыг ажил төрөлдөө л зориулах учраас хайр дурлал, сэтгэл хөдлөлийг үл анзааран ганц бие байх төлөвтэй. Хэрэв та ганц бие байхаас үнэхээр залхаж байгаа бол найз нөхөд, ажлын газрын хүмүүсийнхээ зохион байгуулж байгаа үдэшлэг, уулзалтанд идэвхтэй хамрагдаж мөрөөдлийнхөө хайрыг олж аваарай. Хэрэв та хайраа нэгэнт олж хуримаа хийсэн бол хайр дурлал, ханиа мартаж хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлэх гээд байх болно. Энэ нь мэдээж хэрэг сайн зүйл биш учраас та ажил болон хувийн амьдралаа жигд зохицуулах хэрэгтэй шүү. Мөн түүнчлэн хайртыгаа хардаж, үргэлж сэтгэл санааны тогтворгүй байдалтай байснаар та хайртаасаа хөндийрч эс бөгөөс үргэлж таарамжгүй харилцаатай байх болно.
Эрүүл мэнд: Ерөнхийд нь авч үзэх юм бол бар жилтнүүдийн эрүүл мэнд асуудалгүй байх боловч та настай аав ээж, эмээ өвөө болон бага насны хүүхдүүдээ байнга анхаарч байх ёстой болох нь ээ. Таны эрүүл мэнд асуудалгүй байх боловч бусад хүмүүст итгэхгүй сэжиглэж, үргэлж тайван бус байх болно. Дээр дурдсанчлан оршуулганд явахынхаа оронд баяр ёслол, хурим найр зэрэг эерэг энергиэр өөрийгөө дүүргэж болох газрууд руу очоорой. Ажлын асар их ачаалал, тогтворгүй зан аашаа ялан дийлэхийн тулд намуухан хөгжим сонсож, хөнгөн биеийн тамираар хичээллэх нь тустай байх болно. Мэдрэлийн систем болон хоол боловсруулах системээ муутгахаас сэргийлж ногоо, жимсийг тогтмол зөв хэрэглэж заншаарай.
Туулай жил
2017 он туулай жилтнүүдийн хувьд бага зэргийн азгүй, саад бэрхшээлээр дүүрэн жил болж өнгөрсөн бол харин энэ онд тэднийг одод ивээх бөгөөд хар бараан үүлний цаанаас алтан нар гийх болно. Нохой жил болон туулай жил нь хоорондоо сайн нийцдэг учраас энэ жил туулай жилтнүүдийн хувьд үр өгөөжтэй, сайхан жил болох төлөвтэй байна. Нинжин сэтгэлийг бэлгэддэг одны нөлөөгөөр туулай жилтнүүдийн хүмүүстэй харилцах харилцаа сайн байх ба өөрийнхөө бүхий л ур чадварыг дайчлан ажилдаа манлайлах бол эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд амжилт авчирдаг одны ачаар хайр дурлалын амьдрал нь сонирхолтой, сайхан байх ажээ. Гэхдээ дан тааламжтай одод ивээнэ гэж бодож бас болохгүй ээ. Хайр дурлалыг бүтэлгүйтүүлдэг цөөн тооны оддоос болж хүнд дурласан ч удалгүй салах юм уу эс бөгөөс сэтгэл санааны хүнд шархтай үлдэж шаналж болзошгүй.
Эд хөрөнгө: Маркетингийн салбарт ажилладаг туулайнууд байнгын үйлчлүүлэгчдийнхээ тусламжтайгаар орлогоо огцом нэмэгдүүлэх болно. Чадварлаг ажилчидтай хамтарснаар таны карьер өсөх бөгөөд ажлын бүтээмжээ мэдэгдэхүйц нэмэгдүүлж цалингаа өсгөн тун дажгүй орлоготой болох магадлалтай байна. Гэхдээ 2018 онд санхүүгийн алдагдал хүлээж магадгүй учраас оны эхэнд хүмүүст хандив өгөх зэргээр буян үйлдэж үүсч болох алдагдлын үүдийг хааж болох билээ. Ганц бие бүсгүйчүүд хөрөнгө мөнгө болон хайр сэтгэлээрээ нэгэн зэрэг хохирч болзошгүй тул хашир байхыг зөвлөе.
Карьер: Хэрэв та бодит байдлыг мэдэрч, өөрийнхөө ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж чадах аваас таны ажлын бүтээмж нэмэгдэж илүү сайхан боломжууд гарч ирэх болно. Ажлыг ивээгч одны ачаар та хамт ажиллагсад болон даргатайгаа хэл амаа ололцох ба хэрэв та бизнес, маркетингийн салбарт ажилладаг бол энэ жил танд ивээлээ хайрлана. Хэрэв та ажил төрөл болон бусад зүйлээ өөрчилж, сайжруулахыг хүсч байгаа бол энэ жил цаг нь яг мөн. Ажлын байран дээрээ хайрын романс үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Тэгсэн тохиолдолд таны нэр хүндэд л муу шүү.
Хайр дурлал: Ганц бие туулайнууд найз нөхөд, хамаатнуудынхаа тусламжтайгаар нэг нэгнээ олж, сайхан хайрын түүхийг эхлүүлэх болно. Хайр дурлалаа олчихсон нэгэн нь энэ жил хуримаа хийж, хүүхэд төрүүлэх өндөр магадлалтай юм. Харин нэгэнт гэр бүлтэй болсон туулайнууд зүрх сэтгэлээ захирч явахгүй бол гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэж бөөн асуудалд орооцолдох болно.
Эрүүл мэнд: Шахуу ажлын хуваарь, нийгмийн идэвхтэй байдал зэргээс болоод туулайнууд энэ жил бие махбод болон сэтгэл санаагаараа ядрах төлөвтэй байна. Цусны даралт ихэсч, чихрийн шижинтэй болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэйгээс гадна дэлүү, ходоодоо өвтгөхгүйг хичээгээрэй.
Луу жилтэн
Луу жил нь нохой жилтэй зөрчилддөг учраас 2018 он луу жилтнүүдийн хувьд төдийлөн таатай жил болохгүй гэж шууд дүгнэж болох юм. Тааламжгүй нөлөө үзүүлэх 5 од энэ жил луу жилтнүүдийн замыг хаших учраас энэ оныг бүхэлдээ сорилт туршилтын жил гэж үзэж болно. Санхүүгийн гарз хохирол амсч, ажил дээр нь асуудал байнга үүсэхээс гадна эд баялгийн од танаас “нүүрээ буруулна”. Эмэгтэйчүүд танд төвөг саад учруулах магадлалтай байгаа тул ажлын газрынхаа эмэгтэйчүүдийн хэл ам, хов живээс болгоомжлоорой. Бас дотнын найз нөхөдтэйгөө зөрчилдөхгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Луу жилтнүүд энэ жил “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэсэн зарчмыг баримталж ажиллах ёстой бөгөөд амьдралдаа өөрчлөлт гаргаж, тогтсон ойлголтыг эвдэж, шинийг санаачлахын төлөө хүчин зүтгэл гаргах хэрэгтэй.
Эд баялаг: Санхүүгийн гарз хохирлыг бэлгэддэг оддын нөлөөгөөр энэ жил та эд баялаг багатай байх учраас зардлаа хэмнэж, онц шаардлагагүй зүйлсийг худалдан авахаа болих хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага гарвал өндөр хүүтэй, эрсдэлтэй замыг сонгох хэрэггүй юм. Ажил дээр олон тооны төвөгтэй байдалтай тулгарч, цалинтай холбоотой асуудлууд ар араасаа үүсэх болно. Шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй луу жилтнүүд үндсэн хөрөнгө байхгүй гэх зэргээр нэлээд олон тооны саад бэрхшээлтэй тулгарах болно.
Карьер: Энэ жил ихэнх луу жилтнүүд ажил төрөлдөө олон алдаа эндэгдэл гаргах ба үүнээсээ болоод дээд удирдлагадаа загнуулж сэтгэл санааны дарамттай явах болно. Дарамтанд орлоо гээд ажлаасаа халагдах тухай бодож болохгүй шүү. Харин өөрөөсөө илүү чадварлаг ажилчдаасаа суралцаж, мундаг болохыг хичээх нь зүйтэй юм. Хамт ажилладаг хүмүүсийнхээ талаар гомдоллож хэн нэгэнд ярьж байж өөрөө дараа нь ороогдох магадлалтай. Бизнес эрхлэгчид жилийн турш завгүй гүйх боловч жилийн эцэст ямар ч ашиггүй ажилласан байх төлөвтэй. Зурхай маань муу байгаа юм чинь гээд гутарч суулгүйгээр төлөвлөгөө гаргаж, бодлоготойгоор ажиллавал дараа жилээс та ашигтай ажиллах болно.
Хайр дурлал: Энэ жил та ааштай, тэвчээргүй байх учраас хайр дурлал таныг ивээхгүй нь бололтой. Луу жилтнүүд өнөөгийн байгаа харилцаагаа хадгалж үлдэхийн тулд нээлттэй, тэвчээртэй байх ёстойгоос гадна гуравдагч этгээдийг дундуураа оруулах ямарваа нэгэн шалтгийг үүсгэхгүй байх ёстой гэдгээ санаж яваарай. Гэрлээгүй байгаа луу жилтэн энэ жил хайртаасаа салж мэдэх тул харилцаандаа ач холбогдол өгөхийг зөвлөж байна. Харин хуримаа хийхээр нэгэнт шийдсэн хосуудыг заавал энэ жилдээ хуримлаарай гэж зөвлөе. Гэр бүлтэй луунууд аахар шаахар зүйлээс болж сүр бадруулахгүй байхыг хичээгээрэй. Ганц бие луунууд хэдийгээр сэтгэл татам хүнтэй танилцах боловч уг харилцаа нь удаан үргэлжлэхгүй тул дэмий зүйлд цаг заваа гарздаж байхынхаа оронд хичээл, ажилдаа анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Гэнэт өвдөж, осол гэмтэлд өртөх магадлалтай байна. Ийм учраас хоол хүнсэндээ анхааралтай хандаж, ажил амралтаа ухаалгаар зохицуулан эмнэлгийн үзлэгт идэвхтэй хамрагдаарай. Энэ он таны хувьд хэцүү өдрүүдээр дүүрэн байх хэдий ч гутарч, бухимдсаар ходоод гэдсээ муутгах вий. Ууртай, стресстэй байхдаа жолоо бүү бариарай.
Могой жилтэн
Модон Нохой жил Могой жилтнүүдийг ивээнэ. Хүчирхэг оддын нөлөөгөөр карьер, эд хөрөнгө болон хүмүүстэй харилцах харилцаа таатай сайхан байх болно. Өөрийгөө бүрэн дайчилж, авьяас чадвараа гарган харуулж чадах аваас могой жилтнүүд тушаал дэвших бололцоотой бөгөөд нэр алдарт ч хүрч болох юм. Хайр дурлалыг ивээгч од ч мөн нааштай хандах учраас заяаны ханьтайгаа учирч мэдэхээр байна. Од эрхэс таныг хэл амаараа бусдыг гомдоох магадлалтай байгааг зааж буй учраас юу ярихаа үргэлж бодож байхыг сануулъя.
Эд хөрөнгө: Хэрэв та үйлчлүүлэгчидтэйгээ шууд харилцдаг нэгэн бол энэ жил орлого болон үйлчлүүлэгчдээ илүү ихээр татах болно. Харин бизнес эрхлэгчид зах зээлийнхээ өөрчлөлтийг даган хувьсаж, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг мэдэрч чадвал өөрийнхөө зах зээлийг тэлэх төлөвтэй байна. Эд баялгийн талбар хэдийгээр бүтэмжтэй мэт байгаа боловч хөрөнгө оруулалт хийх тал дээр сөрөг үр дагаврыг авчрах төлөв харагдаж байна. Ийм учраас та хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж элдэв тансаг хэрэглээгээ хумиж байх хэрэгтэй болж байгаа юм.
Карьер: Ажил төрлийг ивээгч од таныг ч бас ивээх учраас таны карьер аажимдаа өсөн нэмэгдэх болно. Таны ажил үйлс тогтворжиж, цалингаа нэмүүлэхээс гадна тушаал дэвших сайхан боломжууд өмнө тань гарч ирнэ. Хэрэв та одоогийн ажлаасаа гарч, өөр ажилд орохыг хүсч байгаа бол энэ жил яг тохирох цаг үе нь мөн хэмээн одон орон хэлж байна
Хайр дурлал: Ганц бие могойнууд энэ жил заяаныхаа ханьтайгаа учирч тэр бүү хэл гэрлэх болно. Хайр дурлалдаа мансуурч хэн хэнийхээ жинхэнэ мөн чанарыг танилгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаж гэрлэхгүй байхыг танд сануулъя. Харин гэр бүлтэй могой жилтнүүд шинээр хүнд дурлаж өөрийнхөө гэр бүлийн хүнийг багагүй зовоох шинжтэй байна. Хэрэв та дөнгөж саяхнаас л хэн нэгэнтэй үерхэж эхэлж байгаа бол дөнгөж бэхжиж эхэлж буй хэврэгхэн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хүчин чармайлт гаргаарай гэж зөвлөе.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн од энэ жил ивээлээ танд төдийлөн хайрлахгүй учраас элдэв осол гэмтэл, гэнэтийн зүйлсээс болгоомжилж яваарай. Бизнесийн аяллаар хаа нэг тийшээгээ явах гэж байгаа бол очих газрынхаа цаг уурыг сайн судалж болж өгвөл дулаан цагаар нь очоорой хэмээн зөвлөх байна. Сөрөг энергиэ гадагшлуулахын тулд найз нөхөдтэйгөө ярилцаж, ийш тийшээгээ аялж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь сайн арга байх болно. Энэ жил таны ходоод гэдэс хямрах магадлал өндөртэй байгаа тул хувийн ариун цэвэртээ анхаарал сайн тавихыг хүсье.
7Морь жилтэн
Нохой, морь жилүүд нь хоорондоо сайн зохицдог учраас 2018 он морь жилтнүүдэд таатай сайхан жил болж өнгөрөх төлөвтэй байна. Таны өмнө хөгжиж дэвших олон боломж гарч ирэх бөгөөд хүчирхэгжин, нэр алдарт хүрснээр та тушаал дэвших болно. Таны цалин нэмэгдсэнээр та багагүй цамаан загнах шинжтэй. Гэхдээ энэ нь энэ жилийг дуустал та азтай, одтой явна гэсэн үг хараахан биш юм.
Эд баялаг: Та хийж буй ажлаасаа тогтвортой орлого олох хэдий ч гэнэтийн ашиг танд огт орж ирэхгүй байх нь ээ. Хэрэв та оффисын ажил эрхэлдэг бол ажлаа сайн гүйцэтгэж цалингаа нэмүүлэх юм уу эсвэл урамшуулал авна. Санхүүгийн байдлыг хариуцдаг оддын таагүй нөлөөгөөр та олсон орлогоо архи дарс, хүүхэн шууханд үрээд дуусах төлөв ажиглагдаж байгаа учраас танд олсон орлогоо зөв зохистой зарцуулж, яаралтай үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй байхыг зөвлөмөөр байна. Бизнес эрхлэгчдийн тухайд гэвэл их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийхийнхээ оронд хадгалж байх нь өлзийтэй.
Карьер:Хүч чадал, тусламж дэмжлэгийг хариуцдаг од таныг энэ жилийн турш ивээх тул ажил дээрээ өөрийнхөө бодит чадвараа өндрөөр үнэлүүлж, бизнес аяллаар явах юм уу гадаадад суралцаж эсвэл бүр хилийн чанадад цагаачлах боломжтой болно. Товчхондоо гэвэл та хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдий чинээ үр бүтээл, амжилтыг гаргах болно. Үүний зэрэгцээ та ажил дээрээ идэвхи зүтгэлтэй ажиллаж цалингаа нэмүүлнэ. Таны эсрэг худлаа цуу үг дэгдээх боломж өндөртэй байгаа учраас ярихынхаа оронд ажлаа л чанартай сайн хийсэн дээр шүү. Гэрээ хэлэлцээр хийхдээ болгоомжтой байх хэрэгтэйгээс гадна ажлын тань хүмүүс тантай зөрчилдөж болзошгүй. Таны ажилд асуудал үүсч болзошгүй учраас хийж буй бүх зүйлээ зүгээр эсэхийг үргэлж шалган хянамгай байхыг сануулъя.
Хайр дурлал: Ганц бие залуус нь дур зоргоороо зантай эмэгтэйчүүдтэй учирч шинэ харилцааг үүсгэх бол эмэгтэйчүүд нь найз нөхөд болон хамаатан саднуудынхаа тусламжтайгаар сохор болзоонд явснаар хайрын харилцааг үүсгэх боломжтой. Ажил төрөл болон бусад зүйлсээ анхаараад хайртай хүнээ анхаарахгүй байх шинжтэй байгаа учраас хайртыгаа гомдоохгүйн тулд аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлээрэй. Үүнээс гадна эсрэг хүйсний жирийн найзтайгаа зүй бус харилцаанд орж мэдэх учраас сэтгэлээ захирч явахыг хичээгээрэй. Харин дурлалаа олсон морь жилтнүүд хэрүүл, үл ойлголцол гарсан тухайн цагт дор дор нь шийдвэрлэж явахгүй бол салж мэдэхээр байна шүү.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн тал дээр төдийлөн сайн зүйл харагдахгүй байгаа бөгөөд гэмтэж бэртэх, цус алдахаас сэргийлэхийг анхааруулж байна. Ажлаа хийхдээ хангалттай амралт аваагүйгээс болж осол гэмтэлд өртөж мэдэхийг од эрхэс сануулж байна. Гадуур гарахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өндөр эрсдэлтэй спортоор хичээллэх хэрэггүй. Амьтанд хазуулах эрсдэлтэй байгаа тул янз бүрийн амьтдаас хол бай. Хэрэв та өдгөө бие давхар байгаа бол ханиад хүрч, урагт муу нөлөө үзүүлэхээс сэргийлээрэй. Биеийнхээ доод хэсэг буюу ходоод гэдэс, эмэгтэйчүүдийн өвчин тусахаас сэргийлэн зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж сэтгэлээ тайван байлгахыг хичээгээрэй. Байшингаа зарж, өөр тийшээ нүүж, шинэ тавилга авч мэдэх тул буян хураах үүднээс буяны үйл хийж эд зүйлсээ хандивлахаа мартуузай.
Хонь жилтний хувьд 2018 оны Нохой жил нэг талаасаа сайн, нөгөө талаасаа муу жил байх төлөвтэй байна. Сайн однууд таны амьдралд туслуулахаар нөлөө бүхий хүмүүсийг тань уруу илгээж, жилийн турш хөгжилтэй, тайван зан төлөвтэй байлгаж, гэрээсээ хол өөр газарт очвоос өөрийгөө хөгжүүлэн амжилтанд хүрэх боломжийг олгох болно. Сайн талууд нь ийм байгаа бол энэ жил таны эрүүл мэнд, хүмүүстэй харилцах харьцаа бага зэрэг таагүй байх шинжтэй байна. Таны хүмүүстэй харилцах харьцаа тун хэврэг байх учраас та аль болох нээлттэй, эерэг бодолтой, даруу төлөв байхыг хичээх нь чухал юм.
Эд баялаг: Арилжаа наймаа хийгчдийн бизнес цэцэглэж, ачтай буянтай хүний хүчээр таны орлого асар ихээр нэмэгдэх болно. Таны цалингийн хэмжээ нэмэгдэх бөгөөд дээд удирдлага болон байнгын үйлчлүүлэгчдийнхээ сайшаал талархлыг хүлээнэ. Та хол байгаа зүйлд хөрөнгө оруулалт хийх аваас ирээдүйд нэлээдгүй ашгийг хүртэх ажээ. Ийм сайхан байхын хажуугаар үг хэлээ цэгнэж, муу санаатай хүмүүсийн амны бай болохгүйг хичээх хэрэгтэй юм шүү.
Карьер: Таны карьер нэлээдгүй өндөрлөгт хүрэх болно. Зугаа цэнгэл, үйлчилгээ болон маркетингийн салбарт ажилладаг хүмүүсийн кареер дэвшин дээшилнэ. Өөрийн авьяас чадвар, удирдах арга ухаанаа ажилдаа бүрэн зориулж чадах аваас таны тушаал дэвших нь тодорхой юм. Хэрэв та байгууллагын дарга бол өөр газарт үйл ажиллагаагаа шинээр нээж, компанийхаа ерөнхий гүйцэтгэлийг өргөжүүлэн шинэ өсөлтийг бий болгох болно. Тааламжгүй одны нөлөөгөөр та хамтран ажилладаг түншүүдтэйгээ муудалцаж мэдэх бөгөөд үүнээс болж тэдэнтэй дайсан ч болж болзошгүй учраас хүмүүстэй харилцахдаа эвийг нэн хичээгээрэй.
Хайр дурлал: Ганц бие хонинууд ерөнхийдөө энэ жил ч бас ганцаараа л байх бололтой. Харин үерхэж байгаа хонинууд сэтгэл, халамжаа бүрэн зориулаагүйгээс болж салах магадлал өндөр байна. Гэр бүлээ зохиосон хонь жилтнүүд гэр бүлийн хүнтэйгээ ойлголцохоо больж тусдаа амьдарч болзошгүй. Олон жил ханилсан хүндээ дургүйцдэг болох юм уу хамаатан садны хөндлөнгийн оролцооноос болж нэг нэгэнтэйгээ байнга хэрэлддэг болох төлөвтэй байна. Хэрэв байнга хэрэлдэж маргалдаад болохгүй бол уулзах тоогоо цөөрүүлж харилцаагаа тогтвортой болгохыг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Зурхай судлал ёсоор энэ жил хонь жилтнүүд гэр бүлийнхээ ахмад настай гишүүд болон өөрийнхөө эрүүл мэндэд сайтар анхаарах ёстой ажээ. Үүнээс гадна толгой, ходоод гэдэсний өвчнүүд жишээлбэл мэдрэл болон шээсний замын өвчнүүд тусч болзошгүй байна. Эдгээрээс гадна санаандгүй байдлаар осолд орох магадлалтай байгаа тул гарч орохдоо болгоомжтой байхыг зөвлөе. Амьсгалын замын өвчнөөс сэргийлэхээ ч бас мартаж болохгүй шүү.
Бич жилтэн
Айлчлан ирсэн 2018 онд бич жилтнийг 2 од ивээх бол тааламжгүй 3 од сөрөг нөлөөгөө үзүүлэх бөгөөд үр дүнд нь бич жилтнүүдийн хувьд төдийлөн таатай сайхан жил болохгүй төлөвтэй. Энэ жил тэд “тогтмол ус өмхийрдөг урсгал ус өмхийрдөггүй” гэсэн зүйр үгийн дагуу амьдрах ёстой агаад суралцаж, тушаал дэвшихэд таатай цаг үе гэдгийг од эрхэс хэлж байна. Дээр дурдсан тааламжгүй 3 одны нөлөөгөөр гэнэтийн зүйлсээс айх юмуу осол эндэгдэлд өртөж болзошгүй. Аяллаар явахдаа цаг агаарын өөрчлөлт, зам тээврийн аюулгүй байдал, ачаа боодол зэргээ шалгаж алдагдахаас сэргийлээрэй. Энэ жилийн турш бичнүүд өөрийнхөө эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өвчтэй хүнийг эмнэлэгт эргэж, оршуулгын үйл ажиллагаанд оролцохгүй байвал зохино.
Эд баялаг: Энэ жил таныг эд баялгийн од ивээхгүй учраас мөнгө олоход тун хэцүү байх шинжтэй байна. Гэвч аз болоход өөр нэгэн одны нөлөөгөөр та байнга бизнес аялалд явах бөгөөд хол газраас мөнгө, орлогыг авчирч, гадаад зах зээлээ тэлж бизнесээ хөгжүүлэх сайхан боломж бий болох болно. Од эрхэс таны орлогын хэмжээг тогтворгүй байхыг урьдчилан хэлж байгаа учраас бэлтгэлтэй байж зардлаа багасгахыг хичээгээрэй. Энэ жил ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байх нь дээр байх ба хөрөнгө оруулбал хамаг хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй байгаа ажээ. Энэ жил та ахмад настнуудынхаа эрүүл мэнд болон өөрийнхөө эрүүл мэндэд онцгойлон анхаарал тавих ёстой.
Карьер:
Энэ жил бич жилтнүүд маань цалингаа нэмүүлж, байнга бизнес аяллаар явж, өөр тийшээ нүүж, ажлаа солих болно. Удаан хугацаагаар аялбаас таны кареер өсөх магадлалтай байна. Оффисын ажилтнууд ийш тийшээ бизнес аялалд явах бол арилжаа наймаа эрхлэгчдэд гадаадын зах зээлд гарах сайхан боломж бий болно. Энэ жил бич жилтнүүдэд саруул ухаан хайрласан ээлтэй жил болох бөгөөд урам зориг шаардагддаг сэтгэн бодож, бүтээн бий болгох ажил эрхэлдэг хүмүүст үр өгөөжөө харамгүй хайрлах төлөвтэй байгаа юм. Танд сайхан боломж гарч ирсэн бол сайтар дэнсэлж үзэж байж ажлаа солих эсэхээ шийдэхийг санал болгоё. Таны сэтгэл санаа тогтворгүй байх учраас бусдыг гомдоохгүй байх тал дээр сайн анхаараарай. Үүнээс чинь болж хамт ажиллагсад тань таныг тоохоо больж, ажил тань ахицгүй болж болзошгүй байна. Ийм учраас зан аашаа үргэлж хичээж, бусдын үзэл бодлыг сонсон хамт ажиллагсад болон удирдлагуудтайгаа сайхан харилцаатай байхыг хичээх хэрэгтэй юм шүү.
Хайр дурлал: Үерхэж байгаа бич жилтнүүдийн харилцаанд гуравдагч этгээд орж ирж болзошгүй тул хайртай хүнтэйгээ илэн далангүй харилцаж, нэг нэгнээ сайтар ойлгож байх нь чухал юм. Хэрэв та ганц бие бол бизнес аялал хийж байхдаа юм уу нэг бол найз нөхөд, хамаатнуудынхаа тусламжтайгаар зөв хүнтэйгээ танилцах болно. Харин гэрлэсэн бич жилтнүүд гэр бүлийн хүнтэйгээ хангалттай цаг хугацааг хамт өнгөрөөхгүй байгаагаасаа болоод нэг нэгэндээ өмнөх шигээ татагдахаа болих болно. Хайр дурлалыг ивээгч од энэ жил бичнүүдийг төдийлөн ивээхгүй учраас гэрлэсэн бич жилтнүүд сэтгэлээр унаж, хайртай хүнтэйгээ муудалцана. Боломж гарвал хайртай хүнтэйгээ хамт аяллаар явбал та хоёрын харилцааг сайжруулахад тус болох болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийг хариуцдаг цөөн тооны тааламжгүй одны нөлөөгөөр таны эрүүл мэнд энэ жил тийм ч сайн байхгүй нь ээ. Гэнэтийн осолд орж мэс засал хийлгэх магадлалтай байгаа тул осолтой спортын төрлөөс хол байхыг зөвлөе. Онцгойлон эмнэлэгт өвдөөд хэвтэж байгаа сул дорой хүмүүсийг эргэж өөрийнхөө эрүүл мэндийг муутгах муу сүнсийг дуудах хэрэггүй юм. Тогтворгүй зан ааш тань таныг нойргүй болгох магадлалтай байна. Сөрөг зан ааштайгаа тэмцэхийн тулд дотны хүмүүстэйгээ аялж, онгон байгальд гарах нь танд ашиг тустай байх болно.
Тахиа жилтэн
Тахиа болон нохой жил нь бие биенээ хохироодог учраас 2018 он Тахиа жилтнүүдийн хувьд сайнгүй байх төлөвтэй байгаа юм. Тааламжгүй одны нөлөөгөөр тахиа жилтнүүд энэ жил олон асуудалтай орооцолдох бөгөөд үүнээсээ амархан мултрахгүй.
Эд баялаг: Та энэ жил гэнэтийн ашиг олохгүй, зөвхөн ажлаасаа олсон орлогоороо л амьдарна. Хэрэв та сайн ажиллаж, өөрт олдсон боломжуудаа алдалгүй шүүрч авч чадах юм бол цалингаа нэмүүлж, тушаал дэвших болно. Харин бизнес эрхэлж, хөрөнгө оруулдаг тахиа жилтнүүд хөрөнгө оруулахаасаа өмнө тухайн зүйлээ сайтар судалж, ул суурьтай хандахыг зөвлөж байна. Хэн нэгэн танд өндөр ашигтай байх болно гэж амласан ч итгээд хэрэггүй л болов уу. Буруу аргаар мөнгө олвол шүүхэд дуудагдах, цаашилбал шоронд суух магадлалтай байгаа учраас зөв шударга амьдрахыг эрмэлзээрэй. Эдгээрээс гадна эрүүл мэндийн асуудал үүсч санхүүгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байгааг одон орон урьдчилан таамаглажээ.
Карьер:
Энэ жил таны ажил нэгэн хэвийн байх хэдий ч нуугдмал аюулаар дүүрэн байх нь ээ. Үүнээс сэргийлэхийн тулд хамт ажиллагсад болон удирдлагатайгаа хэвийн харилцаатай байж ажлын бүтээмж, чанараа сайжруулахын тулд багаар ажиллах чадвараа ашиглах ёстой. Одоогийн ажиллаж буй компанидаа тушаал дэвшиж, цалингаа нэмүүлнэ гэсэн баттай итгэл байхгүй байгаа тохиолдолд ажлаа солих тухай бодох хэрэггүй юм. Ажиллах орчноо өөрчлөхийг хүсч байгаа бол өөр тасаг, хэлтэс рүү шилжиж болно. Энэ жил ажлаа өөрчлөхтэй холбоотой олон сайхан боломжууд гарч ирэх бөгөөд идэвхигүйгээр хүлээж байхынхаа оронд өөрөө санаачлага гаргаж, нөөц бололцоогоо ашиглан илүү дээр ажилтай болоорой. Ихэнх тахиа жилтэнүүд шинэ ажил хийх ёстой болох бөгөөд анхандаа таньд их хэцүү санагдах боловч аажимдаа дасан зохицож чадна.
Хайр дурлал: Гэрлэсэн тахиа жилтнүүд өвчин тусч хайртаараа асруулах бөгөөд та хоёрын харилцаа нэлээдгүй гүнзгийрэх сайн талтай хэдий боловч зарим тахиануудын хувьд хөндлөнгийн этгээд дундуур нь орж ирэн та хоёрын гэрлэлтийг нурааж мэдэхээр байна. Ийм учраас эсрэг хүйсний жирийн найзтайгаа хэт дотносож хайртыгаа буруугаар ойлгоход битгий хүргээрэй. Үерхэх шатандаа явж байгаа тахианууд бие биенээ илүү сайн танин мэдэж, харилцан ойлголцолд хүрэх учраас энэ жил хуримлахаар шийдэж мэднэ. Харин ганц бие тахианууд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож олон тооны хүнтэй харилцаа холбоо тогтоох бөгөөд хайр дурлалын талбарт нь нааштай өөрчлөлт гарч амьдралын ханьтайгаа учрах бүрэн боломжтой байгаа билээ. Эмэгтэй тахианууд хууртахаас сэргийлэх ёстой бөгөөд харилцаандаа эргэлзэж байвал найз нөхөд болон ахмад настнуудынхаа саналыг сонсвол тустай байна.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд тахиа жилтнүүд ханиад томуу, ходоод гэдэс болон бусад өвчнүүдээр өвчлөх шинжтэй байна. Шинэ орчинд дасан зохицох шаардлагатай болсноос үүдэж сэтгэл санааны дарамтанд орох талтай байгаа бөгөөд цаашлан сэтгэл санааны хямрал, нойргүйдэл зэрэгт өртөж болзошгүй юм. Ханиад олон дахин тусч, арьсны өвчнүүдээр өвчлөх өндөр магадлалтай байгаа тул ногоо, жимсийг тогтмол идэж, дархлаагаа хэвийн төвшинд байлгахыг хичээх нь зөв. Хэрэв бие тань ужиг өвчнөөсөө болж сул дорой болсон бол цаг алдалгүй эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгүүлээрэй. Мөн түүнчлэн жин нэмэхгүй байх тал дээр анхаарч, эрүүл зөв амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь зүйтэй юм.
Нохой жилтнүүдийн хувьд энэ онд өөрийнх нь жил гарч байгаа учраас ерөнхийдөө сайхан жил байх болно. Гэсэн хэдий ч зарим тал дээр сөрөг зүйлс гарч мэдэхээр байна. Өнгөрсөн жил тэд хуримаа хийж, хүүхэдтэй болохоор урьдчилан төлөвлөсөн байж болох учраас энэ жил аль болохоор сөрөг зүйлд анхаарлаа бага хандуулж, бага бухимдах хэрэгтэй юм.
Эд хөрөнгө: Нохой жилийг удирдаж буй одны нөлөөгөөр таны санхүүгийн нөхцөл байдал нэг дээшилж нэг доошилж байх учраас ихийг хүсч найдах хэрэггүй ээ. Шинэ ажил олохоос нааш таны ажилд тоймтой өөрчлөлт гарахгүй. Бүрэн итгэлтэй байгаа нөхцөлд л таны бизнес өргөжих боломжтой гэдгийг дурдахад илүүц биз ээ. Мөнгөний урхинд орох магадлал өндөртэй байгаа учраас гэрээ байгуулахдаа хашир хянамгай байх хэрэгтэйгээс гадна муу хүнд луйвардуулахаас болгоомжлоорой. Та болон таны гэр бүлийн настан буурлууд гэнэтийн осолд өртөж болзошгүй тул нэлээдгүй их хэмжээний мөнгийг эмчилгээнд зарцуулж мэднэ. Ложистик, тээвэр, урлагийн салбарт ажилладаг нохой жилтнүүд маань орлого сайтай байх ажээ.
Карьер
Нохой жилтнүүдийг ажил төрөл нь олон янзаар туршиж шалгах бөгөөд төрөл бүрийн хүндрэлтэй байдалтай тулгарах учраас алдагдалд орохоос болгоомжлоорой. Аз болоход ажлыг ивээгч одны нөлөөгөөр таны ажиллах чадвар нэмэгдэж, тун удалгүй та тушаал дэвших болно. Од эрхэсийн зүгээс таныг ажлынхаа хамт олонтой эвтэй найртай байж, өөрийнхөө карьерыг ахиулахын тулд бусдын саналыг чих тавин сонсохыг зөвлөж б