Ж.Энхбаяр гишүүн шилдэг сурагчдын чансааг шалгана

Asuudal.mn
2018-03-01 16:18:14

Ж.Энхбаяр гишүүн шилдэг сурагчдын чансааг шалгана

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад зохион байгуулагдах гэж байна.

Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдийн цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм.

Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ.

Шалгалтын гол онцлог нь сүүлийн үеийн техник, технологийг ашиглан сурагчдын шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр шууд шалгаж, дүнг тэр дор нь бүгдэд нээлттэйгээр зарлах юм байна.

Уралдааны эхний гурван байрт шалгарсан сурагчдийг Apple iPad-аар шагнахаас гадна шалгарсан сургуулийн багш нарыг ч урамшуулах аж.

Олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрээс зөвхөн нэг нэг шилэгдсэн сурагч Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар оролцоно.

“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд болно.

Сэтгэгдэл