Ерөнхий сайдын үг, уриалга нь үнэ цэнэ үгүй юм

Ерөнхий сайдын үг, уриалга нь үнэ цэнэ үгүй юм

Монгол УЛсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн байгууллагын шинэ жил тэмдэглэн баярлахгүй байхыг хүссэн. Хүсэхдээ бүр төсвийн мөнгөөр баяр тэмдэглэхгү байх тухай анхааруулж 2016 оны 12 сарын 01 өдөр уриалга хүртэл гаргаж байв. гэтэл түүний үг үнэндээ л төрийн хэмжээнд үнэ цэнэ үгүй юм. Ингэж хэлэх болсон шалтгаан нь Ерөнхий сайдын хэлсэн, гуйсан, уриалсан үгийг нь нэг ч төрийн байгууллага хүлээн авсангүй. Өөрөө шинэ жил битгий тэмдэглээрэй гэсэн хэрнээ бас болоогүй зарим байгууллагын баяр дээр гүйгээд очсон нь Ж.Эрдэнэбат гэгчийн “АМ АЖИЛ ХОЁР НЬ ЗӨРЖ БАЙНА”

 

  1. Ерөнхийлөгчийн тамгын газар
    2. УИХ-ын тамгын газар
    3. Монголбанк
    4. Нийслэлийн засаг даргын тамгын газар
    5. Зам тээврийн хөгжлийн яам
    6. Иргэний нисэхийн ерөнхий газар
    7. Авто тээврийн үндэсний төв
    8. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    9. Эрчим хүчний зохицуулах хороо
    10. Чингэлтэй дүүргийн ИТХ
    11. Гадаадын иргэн, харъяатын газар
    12. "Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК
    13. МҮОНРТ
    14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    15. "Монгол шуудан" ТӨХК г.м.

энэ жагсаалтыг гүйцээж бичвэл цаг их орно. Ер нь л бүхий л байгууллага шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж, бас болоогүй нэг нэгнээ урамшуулаад авчээ.

Наанаа түмэн олонд таалагдах гэж шоудсан хэдэн үг хэлдэг. Хачир дээрээ өнөөхөө үйлдлээрээ үгүйсгэдэг гажуудлыг засахгүйгээр төрийн шинэчлэл түмэн олондоо хүлээн зөвшөөрөгдөхгүй. Мэргэжлийн засгийн газрын хийх ажил, хэлэх үг бүр нь үнэ цэнэтэй байхын тулд үлгэрлэн дуурайлгах хүн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөнөөсөө мөн. Иймд үг бас үйлдэл нь зөрөхгүй байх нь чухал юм.