Монгол Улсын эм ханган нийлүүлэх ууган байгууллага болох “Монфа трейд” компанийн санаачилгаар эмч, эм зүйч нарын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 19-24-ний хооронд Индонез улсын хамгийн том “Калбе фарма” эмийн үйлдвэртэй танилцаад ирлээ.
“Калбе” компани 1966 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шаардлагыг бүрэн хангасан эмийн 11 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Ази төдийгүй өндөр хөгжилтэй АНУ, Сингапур, ХонКонг, Малайз, Филиппин, Өмнөд Африк, Австрали зэрэг 40 гаруй улс оронд экспортолдог. Мөн олон улсад нэр хүндтэй зарим үйлдвэрийн лиценз технологийг худалдан авч нянгийн эсрэг антибиотик, хавдар, бодисын солилцооны эмгэгийн 90 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг учраас бүс нутагтаа төдийгүй бусад улс оронд ихээхэн нэр хүндтэй байдаг аж. Тухайлбал, бидний хэрэглэдэг, өндөр чанартай минигрипп, миксагрипп, брэйн акт, миксафлю, карQ, ноцид зэрэг эмийг мөн энд үйлдвэрлэдэг юм байна. Эдгээр эм нь эмчилгээний өндөр үр дүнтэйг монголчууд мэддэг учраас өргөн хэрэглэдэг. Түүнчлэн тухайн байгууллагын үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн итгэлийг хүлээсэн учраас 2002 онд “Дэлхийн шилдэг эмийн үйлдвэр” болж байжээ. Мөн Ази-Номхон далайн хамгийн хурдан хөгжсөн хавдрын эмчилгээнд хэрэглэдэг эм үйлдвэрлэгч гэдэг шагнал хүртсэн бол саяхан Ази номхон далайн бүсэд томоохонд тооцогдох тэргүүлэх үйлдвэрийн сертификатыг авч, амжилтаа баталгаажуулжээ.
Индонези улс дэлхийн аж үйлдвэржсэн 20 гүрний нэг бөгөөд эмийн экспортоор Ази тивд тэргүүлдэг юм.
ОХУ, Герман, Чех, АНУ, Унгар болон АШУҮИС-ийг төгссөн, мэргэжлийн 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж улсынхаа хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд зогсч, хувь нэмрээ оруулсаар байна.