ЭРДЭНЭТ ХОТТОЙ ТЭНЦЭХ ГАЗАР НУТАГ БҮХИЙ “БУЯНТ-УХАА”-Д ОРЧИН ҮЕИЙН ХОТ БОСГОХ БОЛОМЖТОЙ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Засгийн газраас “Гурван тулгуурт Хөгжлийн бодлого” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл энэхүү бодлогын хүрээнд хүн амдаа ээлтэй эко хот байгуулах ямар боломж байгааг төр, хувийн хэвшлийнхний саналыг сонсохоор Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг бүтээн байгуулалттай хэрхэн уялдуулах вэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, МУГБ, Архитектор Я.Шархүү, Монголын Барилгын Үндэсний ассоциацийн УЗ-ийн гишүүн Д.Цэнд, МҮХАҮТ-ын дэргэдэх Барилгын зөвлөлийн дэд дарга Г.Батжаргал нар оролцсон юм.
Хэлэлцүүлгээр "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ын хүрээнд хүн амын нягтралыг сааруулах замаар утаанаас салах, Эдийн засгийн чөлөөт бүсийг нийслэлийн ойролцоо байгуулах боломж, төрийн бодлого, залгамж чанарыг бий болгох гарц гэсэн үндсэн гурван сэдэвт төвлөрч ярилцав.
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, МУГБ, Архитектор Я.Шархүү, Монголын Барилгын Үндэсний ассоциацийн УЗ-ийн гишүүн Д.Цэнд, МҮХАҮТ-ын дэргэдэх Барилгын зөвлөлийн дэд дарга Г.Батжаргал нар оролцсон юм.
Хэлэлцүүлгээр "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ын хүрээнд хүн амын нягтралыг сааруулах замаар утаанаас салах, Эдийн засгийн чөлөөт бүсийг нийслэлийн ойролцоо байгуулах боломж, төрийн бодлого, залгамж чанарыг бий болгох гарц гэсэн үндсэн гурван сэдэвт төвлөрч ярилцав.
“НОГООН БАРИЛГА” ЭДИЙН ЗАСАГТ ХЭМНЭЛТ АВЧИРНА
Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн: Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулан маш олон ажлыг өрнүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Шинэ нисэх буудал ашиглалтад орохтой зэрэгцэн Улаанбаатар хотыг тэлэх боломж бий. Өөрөөр хэлбэл Яармаг, Буянт-Ухаа орчмыг тэлж хотын нягтралыг сааруулах, шинэ нисэх буудлыг эдийн засгийн нээлттэй бүс болгон хөгжүүлэх боломж байгаа. Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудлыг эдийн засгийн бүс нутаг болгон хөгжүүлэх нь чухал гэдэгт төвлөрч байна. Гэхдээ ямар салбарыг энд оруулж ирэх вэ гэдэгт гаргалгаа хийх хэрэгтэй. Нисэх онгоцны буудлын орчим аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой. 100 мянган хүн амтай “Аэро сити” болон “Зуун мод” хотыг нэгтгэж нэг төсөл болгон хөгжүүлэх нь чухал. Гадны туршлагаас харахад Солонгосын Инчоны нисэх онгоцны буудал хамгийн сонгодог жишээ юм. Онгоцны буудлаа тойруулан аялал жуулчлал, тээвэр ложистик, үйлчилгээ гээд цогц төвүүдийг төвлөрүүлснээр 20 жилд нөхөх хөрөнгө оруулалтыг 3 жилийн дотор оруулсан байдаг. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам гадны туршлагаас судлан урьдчилсан ТЭЗҮ боловсруулж байна. Нисэх онгоцны буудлын ойр орчим ямар дэд бүтцийг бий болгох вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байгаа. Ирээдүйн нийслэлд усны асуудал үүсэхээр байна. Тиймээс ногоон барилга гэсэн хандлага руу шилжих ёстой. “Ногоон барилга” эдийн засагт хэмнэлт авчирах том боломж. Ус, эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Наад зах нь цэвэр усны мэдрэгч нь хэрэглээний усыг 50 хувиар хэмнэх боломжтой. Мөн барилгын дулаалгын асуудлыг чухалчилах нь зүйтэй.
ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Улаанбаатар хотын тухайд хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа асуудал бол утаагүй, түгжрэлгүй болох юм. Өнөөдөр нийслэлд 216 мянган өрхийн 43 хувь нь орон сууцанд амьдарч байна. Нийслэл Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 30 гаруй хороог 4 КВТ цахилгаан эрчим хүчээр хангах, 40 мянган өрхийг цахилгаанаар хангаж халаагуур хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Улмаар хотын хүн амын 20 хувийг сайжруулсан түлшээр хангаж, захын бүсүүдэд дэд бүтцийн төвүүд барина. Нийслэл хот Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд яаж хөгжих вэ гэхээр төв, дунд, захын гэсэн хэлбэрээр бүсчилж хөгжинө. Энэ хүрээнд 140 мянган өрхийг урт хугацаанд дэд бүтэцжүүлэх шаардлага бий. Төвийн эрчим хүчинд холбох, төвлөрсөн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, ойрын 10 жилд 200-300 өрхөд тухайн орчинд нь инженерийн шийдлийг шийдэж хашаандаа сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Өөрөөр хэлбэл захын хороололд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, зам харгуйг цогцоор нь шийднэ гэсэн үг. 0,7 га газрыг орон сууцаар сольё гэхээр нэг байранд 6 өрх амьдрах нөхцөл үүсдэг. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд тухайн өрхийг хашаанд нь хөгжүүлье гэдэг бодлогыг нийслэл барьж байгаа.
“АРД ТҮМЭН” ГЭЖ ЛООЗОГНОХ БУС ТЭДЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ БОСГОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ
Монголын Барилгын Үндэсний ассоциацийн УЗ-ийн гишүүн Д.Цэнд: Хүн амын хэт их төвлөрлөөс үүдэн утаа, хөрсний бохирдол, түгжрэл үүсч, энэ байдал Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах заалтыг зөрчиж байна. Хүн амын их нүүдэл яагаад Улаанбаатарыг чиглэв гэхээр ая тухтай орчин, зах зээлээ бараадсных юм. Энэ бол иргэдийн буруу биш. Төрийн бодлогын алдаа л яваад байгаа хэрэг. Оросын инженерүүд гэр хороололгүй зөвхөн байшин хороололтой байхаар 600 мянган хүний дэд бүтэцтэй төлөвлөлт төлөвлөсний уршиг өнөөдөр гарч байна. Гэхдээ бид үүнийг буруу гээд суух биш засаж залруулахад хүчээ сэлбэмээр байна. Засгийн газраас хэрэгжүүлэх Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд эко хот байгуулах, хүн амын нягтралыг сааруулах бүрэн боломжтой. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гол хүчин зүйл хүн амын төвлөрөл. Гадны хотуудын туршлагаас харахад хүн ам төвлөрсөн газруудад аж үйлдвэрийн паркуудыг цогцоор нь шийдсэн байдаг. Тэгвэл үүн шиг “Буянт- Ухаа”-г шинэ хот болгон хөгжүүлэх замаар Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гарц бидэнд бий. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд гурван шинэ урсгал буюу Эмээлтээс Бага Хангай зөрлөг хүртэлх төмөр замын, Хөшигтийн Хөндийн шинэ нисэх буудал дагасан агаарын, Улаанбаатар-Хөшигт чиглэлийн хурдны зам буюу авто тээврийн гэсэн дэд бүтцийг бүрдүүлэх замаар хотуудаа холбох бололцоо байна. Налайх, Майдар Сити, Зуун Мод, Хөшигтийн Хөндий, Өлзийт хороолол, Буянт Ухаа, Яармаг гэсэн бэлэн дэд бүтэцдээ тулгуурлан хүн амын орлогод тохируулсан орон сууцны эко хорооллыг босгох бол зөв шийдэл. Хий дэмий “ард түмэн” гэж хуурай лоозогнох бус тэдэндээ ээлтэй хот босгох нь хамгийн зөв гарц. Солонгос улс бүсчилж буюу холбоо хотуудыг бий болгосноор эдийн засгийн эргэлтийг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг Зуун мод, Налайх Тэрэлжтэй холбосон зам тээвэр болоод дэд бүтцийн эргэх урсгалыг шийдсэнээр жуулчдын урсгалыг нэмж мөнгө орох нөхцлийг бүрдүүлнэ. Жуулчид Тэрэлждээ амраад Чингисийн Морьтой хөшөөгөө үзээд ирэх ая тухтай тээвэр ложистикийн урсгалыг бий болгомоор байна. Мөн дээр нь “Батаар” хэмээх үлэг гүрвэлийн олдвортоо орчин үеийн шийдэл бүхий барилга барьж жуулчдын нүдийг хужирлах боломжийг бүрдүүлснээр мөнгө татна гээд хэрэгжүүлэх ажил барилгын салбарынханд байгаа.
Гурван шинэ урсгал буюу Эмээлтээс Бага Хангай зөрлөг хүртэлх төмөр замын, Хөшигтийн Хөндийн шинэ нисэх буудал дагасан агаарын, Улаанбаатар-Хөшигт чиглэлийн хурдны зам буюу авто тээврийн гэсэн дэд бүтцийг бүрдүүлэх замаар хотуудаа холбох боломж:
Өнөөгийн “Буянт Ухаа” нисэх онгоцын буудлын эргэн тойрны газар нутаг 524 га талбайг хамарч байна. Энэ талбай нь Эрдэнэт хоттой тэнцэх газар нутаг. Тэгэхээр “Буянт-Ухаа”-г орчин үеийн шийдэл бүхий дагуул хот болговол Улаанбаатар утаа, түгжрэлээсээ ангижирахаас эхлээд иргэдийн хүсээд байгаа амьдрах сайхан орчин бүрдэх боломжтой. Гол нь төр улс орон иргэдийнхээ эрх ашигт нийцсэн "эрүүл" бодлогоор хангаад өгчихвөл барилгын компаниуд нэгдээд орчин үеийн барилга орон сууцыг босгох бүрэн боломжтой. Газраа чөлөөл гээд иргэдийн хашааг худалдаж аваад суух биш бэлэн “Буянт-Ухаа”-д орчин үеийн хот босгох газар нь чөлөөтэй байна. Гол нь үүнийг зөв төлөвлөж иргэдэд ээлтэй хэлбэрээр шийдэх ёстой. Чингис хаан Олон улсын нисэх буудлын орчим нь дэд бүтцийн хувьд “Чөлөөт бүс” байгуулахад хамгийн тохиромжтой бүс гэдгийг нийслэлийн ЗДТГ-аас тодорхойлж буй нь сайхан хэрэг. Энд төр, хувийн хэвшлийнхэн улс эх орон, иргэдийнхээ сайн сайхны төлөөх эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчээ нэгтгэх хэрэгтэй.
МОНГОЛ УЛС 2035, 2050 ОНД ЯМАР БОЛОХ ВЭ ГЭДГЭЭ ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ
МУГБ, Архитектор Я.Шархүү: 1900 онд дэлхийн хүн ам нэг тэрбум байсан бол эдүгээ 7 тэрбум гаруй болсон байна. Ойрын ирээдүйд 10 тэрбумд хүрэхээр байгаа. Хүн амын тоо өсөхийн хэрээр хөгжил урагшилж байна. Манай улсын хувьд нийслэлдээ хүн ам нь төвлөрлөө. Улаанбаатар хотын хүн ам метрополис хотын хэмжээнд хүрээд байгаа ч шийдэх асуудал олширсоор байна. Замын түгжрэл утаанаас салахын тулд дагуул хотыг байгуулах хэрэгцээ гарч байна. Шинэ нисэх онгоцын буудлын орчимд гээд 100 мянган хүн амтай хот байгуулах боломжийг салбарынхан ярьж байгаа. Өнөөдөр Монгол Улс ойрын 3-5 жилийн бодлоготой явж байна. Бид үүнийгээ өөрчилж Монгол Улс 2035, 2050 онд ямар болох вэ гэдгээ тодорхойлох ёстой.
МҮХАҮТ-ын дэргэдэх Барилгын зөвлөлийн дэд дарга Г.Батжаргал:-Би энэ хэлэлцүүлэгт хувийн хэвшлийнхнийг төлөөлж оролцож байна. Барилгын салбарынхан төрийн бодлогын мөчлөгийг даган ажиллаж байна. Урт хугацааны бодлого явахгүй байна. Хэн нэгэн улч төрч, намын бодлогоор бид хувьсаж ирлээ. Залгамж чанар гэж байхгүй болсон. Тиймээс төр зөв бодлогоор улс орноо авч явах ёстой. Бодлого нь тогтвортой, залгамж чанарыг хадгалдаг төртэй болчихвол хувийн хэвшлийнхэн бид бүх хүчээ дайчлан ажиллахад бэлэн.Нэг улс төрийн нам төрд гараад энэ бодлого буруу байна гээд нөгөө хийж байсан зүйлийг зогсоогоод байхаар эдийн засаг, улс орны хөгжил яаж урагшлах юм бэ. Тиймээс төрийн бодлогоо урт хугацаанд зөв тодорхойлоод үүнийг ажил хэрэг болгочихвол бүх зүйл цэгцэндээ орно. Улмаар судалгаанд суурилж төр бодлогоо гаргамаар байна. Мөн салбар хоорондын уялдааг хангамаар байна. Ингэж байж л Монгол Улс хөгжинө.
ХЭН НЭГЭН УЛЧ ТӨРЧ, НАМЫН БОДЛОГООР БИД ХУВЬСАЖ ИРЛЭЭ
МҮХАҮТ-ын дэргэдэх Барилгын зөвлөлийн дэд дарга Г.Батжаргал:-Би энэ хэлэлцүүлэгт хувийн хэвшлийнхнийг төлөөлж оролцож байна. Барилгын салбарынхан төрийн бодлогын мөчлөгийг даган ажиллаж байна. Урт хугацааны бодлого явахгүй байна. Хэн нэгэн улч төрч, намын бодлогоор бид хувьсаж ирлээ. Залгамж чанар гэж байхгүй болсон. Тиймээс төр зөв бодлогоор улс орноо авч явах ёстой. Бодлого нь тогтвортой, залгамж чанарыг хадгалдаг төртэй болчихвол хувийн хэвшлийнхэн бид бүх хүчээ дайчлан ажиллахад бэлэн.Нэг улс төрийн нам төрд гараад энэ бодлого буруу байна гээд нөгөө хийж байсан зүйлийг зогсоогоод байхаар эдийн засаг, улс орны хөгжил яаж урагшлах юм бэ. Тиймээс төрийн бодлогоо урт хугацаанд зөв тодорхойлоод үүнийг ажил хэрэг болгочихвол бүх зүйл цэгцэндээ орно. Улмаар судалгаанд суурилж төр бодлогоо гаргамаар байна. Мөн салбар хоорондын уялдааг хангамаар байна. Ингэж байж л Монгол Улс хөгжинө.
Хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын асуудлыг “Гурван тулгуурт Хөгжлийн бодлого” цэгцэлж чадах уу гэдэгт Барилга хот байгуулалтын яам, хотын удирдлагууд болон салбарынхан ийнхүү байр сууриа илэрхийлж байна. Хүн амын хэт их төвлөрлөөс үүдэлтэй утаа, хөрсний бохирдол, замын бөглөрлийг шийдэхийн тулд 10 гаруй жилийг зарцуулсан ч дорвитой шийдэлд хүрээгүй хэвээр байгаад тэд санал нэгтэй байна. Үүнээс гарах гарц нь дагуул хотыг бий болгох боломж гэдэгт төвлөрлөө. Мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар Монгол Улс 20 жил цаасан дээр ажилласаныг өөрчлөх хувилбар нь нийслэлийн ойролцоо аж үйлдвэрийн паркийг цогцоор нь байгуулах шаардлага гарч ирлээ. Өмнө нь аж үйлдвэрийн парк Улаанбаатарт төвлөрч байсан. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох гутлыг бид нийслэлдээ үйлдвэрлэж байв Үүнийг дахин сэргээхийн тулд төр оновчтой бодлогоор хангах шаардлагатайг салбарынхан тодотголоо.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
эх сурвалж: монцамэ.мн сайт