Ардчилсан намын их хурал болно

Ардчилсан намын их хурал болно

Ардчилсан намын их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Уг хуралд анхан шатны үүр болон намын дэргэдэх байгууллага, ҮЗх-ноос сонгогдсон 1210 төлөөлөгч оролцох юм. Төлөөлөгчдийн хувьд эхлээд Төв талбайд дурсалын зураг авхуулах юм байна. Үүнийхээ дараа Д.Сүхбаатар, ЧИнгис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Соёлын төв өргөөнд эхлэх хурлаар хамгийн эхэнд намын дүрмийн шинэчлэлийн төслөө хэлэлцэх мэдээлэл байна. Харин маргааш намын даргын асуудлыг сөхөн ярилцаж болзошгүй. Ингэхийн тулд өнөөдөр хурал эхлэнгүүт намын даргын асуудлыг их хурлаар хэлэлцэхийг шийдэх бололтой. Тус намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, мөн ҮЗХ-ны гишүүн Л.Гантөмөр, Цагаан нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Харин өрсөлдөх тухайгаа хэлээгүй ч журмын нөхөд нь өрсөлдөхийг санал болгож байгаа хэд хэдэн хүн бий. Тухайлбал Г.Батхүү, Р.Амаржаргал нарыг нэрлэж болно. Тэдний хувьд намын даргын өрсөлдөөнд орж ирвэл хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой.