Монгол Улсын засгийн газраас нэгэн журам баталсан нь хэрэгжиж эхлээд байна. Уг журмаар Ханид томуу туссан хүүхдийн эцэг эхэд ажлын 3-5 хоногийн цалинтай чөлөөг аж ахуйн нэгж, албан байгууллага олгох үүрэг хүлээлгэж байгаа юм. Энэхүү журмын хүрээнд ханиад томуу туссан хүүхдээ гэрээрээ эмчилэхийн тулд уг чөлөөг авах шаардлагатай юм байна. Учир нь хүүхдийн эмнэлгийн ачаалал маш өндөр байгаа. Үүгээр зогсохгүй эмнэлэгт хэвтээд хүүхэд улам хүндрэх тохиолдол ч гарах болжээ. иймээс л уг аргыг хэрэглэх болсон байна.
Уг журмын дагаж бас хэрэгжиж эхэлсэн нэг ажил нь өрхийн эмнэлэгүүд 1 сарын 2-ний өдрөөс 3 сарын нэгний өдөр хүртэл Бямба гараг бүр ажиллах юм. Мөн 0-5 насны хүүхдэд ханиад томууны эмийг хөнгөлөлтэй олгохоор зохицуулж өгчээ. Гэхдээ яг ямар нэр төрлийн хэчнээн эмийг хөнгөлөлттэй худалдаалах шийдвэр хараахан гараагүй байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын дэвтрээр 183 нэр төрлийн 817 эмийг 40-80 хувийн хөнгөлөлттэйгээр худалдаалдаг юм байна. Уг эмийг улсын хэмжээнд 762 эмийн сангаар дамжуулан иргэдэд хөнгөлттэй үнээр худалдаалж байгаа юм.