Сүүлийн үед Рио Тинто Монголоос гарах гэнэ гэсэн мэдээлэл олны дунд хөвөрсөөр хэрвээ энэ мэдээлэл үнэн бол оронд нь хэн орж ирэх бэ гэсэн таамаг яригдсаар байна
Оюу толгой төслийг Рио Тинтогоос өөр хэн явуулж чадах бэ. Рио Тинтог орлож, Монголд ашигтайгаар ажиллаж чадах дараагийн түнш хэн бэ.Энэ асуултын хариулт нь Хятадын хамгийн том зэсийн корпораци болох “Jiangxi Copper” байж болох юм гэсэн мэдээлэл байна.
Жиангши Коппертой “түншилвэл” Монголын тал “Оюу толгой” ордын 49%-ийг эзэмшинэ
“Жиангши Коппер” нь олборлох, баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх гэх мэт уул уурхайн бүх шатны үйлчилгээ явуулдаг юм байна. Харин Оюу толгой одоогоор “зөвхөн” олборлох болон баяжуулах үйл ажиллагаа явуулдаг. Оюу толгойн баяжмалыг 100 хувь Хятад руу экспортолдог ба түүний ихэнх хувийг “Жиангши Коппер”авдаг юм байна. Олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл нэг гарт төвлөрсөн байх нь цаашид нэг давуу тал болно гэнэ. “Жиангши Коппер”-той хамтарснаар ирэх ашиг үүгээр дуусахгүй бөгөөд дараах зүйлсийг дурдаж болно.
Эхний ээлжид 200,000 хүн ам бүхий Эрдэнэт хотоос 3-4 дахин том хот болох томоохон суурьшлын төвийг байгуулна. “Монголын талын эзэмшлийн хувийг 49 хүртэл нэмэгдүүлнэ”. “Жиангши Коппер” нь төрийн өмчит компани учир төслийг саад, үл ойлголцолгүйгээр тууштай үргэлжлүүлэх боломж бий. Түүнчлэн Монгол ажилчид Хятад ажилчидтай ижил хэмжээний цалин авна. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай олон компани байдаг бөгөөд бид Хятадуудтай хэл амаа ойлголцож, түншилж сурсан. Хэрвээ Оюу толгойн төсөл дээр Хятадын “Жиангши Коппер” орж ирвэл хоёр орны найрамдалт харилцааг илтгэсэн Азидаа тэргүүлэх томоохон бүтээн байгуулалт болох бүрэн боломжтой төдийгүй Дэлхийн хэмжээний гэрээ болох гэнэ.
Мөн техник хангамж, боловсон хүчин, шаардлагатай ажилчид бүгдийг нэг доороос хурдан шуурхай авах боломжтой. Эцэст нь Монгол улсын иргэд төслийн үр ашгийг шууд гар дээрээ авах боломж нээгдэх юм гэнээ.