Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б. Цогтгэрэл нийгмийн сүлжээнд сенсаци дэгдээгээд байна.Монголын таван одтой гэгдэх Шангри-Ла зочид буудлын рестораны шөлнөөс ялаа гарч ирсэн талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн юм. Ирсэн зочдоо дайлан гэж тус газраар үйлчлүүлсэн биш эвгүй байдалд орчихлоо хэмээн тэрээр ярьж байна.
Дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд уг рестораны зохион байгуулагчийг дуудаж "хоолноос ялаа гарч ирсэн талаар хэлсэн ч уучлалт гуйлгүй, “хамт явж буй хүнийх нь хоолны тооцоог хасаж болно” гэсэн хариулт өгсөнд тэрээр бухимдсан гэнэ.
Дэд сайд Б.Цогтгэрэлтэй хамт явсан хүний хувьд “Би зүгээр л хоолны үнэ төлүүлж, мөнгө төгрөг авах гэж ингээд байгаа юм биш. Ядаж и-мэйлээр уучлалт гуйсан захидал илгээх соёл Монголын 5 одтой зочид буудлынханд алга хэмээн бухимдсан талаар эх сурвалж өгүүллээ. Үйлчилгээний байгууллагын наад захын соёл бол уучлал хүсэх. Гэтэл Монголын үйлчилгээний газарт энэ соёл бүх зэрэглэлдээ байхгүй бололтой хэмээн гайхсан гэнэ шүү.
Гол нь 5 одтой зочид буудлын рестораны хувьд үйлчлүүлэгчээсээ соёлтойгоор уучлал гуйх ухамсар алга. Иймээс л энэ талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн гэдэг тайлбарыг дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд хэлж байгаа юм.