Дуучин Б.Амархүү загвар өмсөгч О.Ариунзул нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Тэд хүүхэдтэй хүртэл болсон билээ. Тэгсэн хэрнээ хуримын зар дуулгалгүй өнөөдрийг хүрсэн. Харин саяханаас хосууд хурим хийх тухайгаа ойр дотныхондоо хэлэх болжээ. Бүр тодруулбал 7-р сарын сүүлээр Улаанбаатар хотноо нижгэр хурим хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан гэнэ. Б.Амархүү, О.Ариунзул нарын хурим урлагийн салбарынхан нэгэн дор цугларч томоохон хүлээн авалтан дор нижгэр болно гэсэн хүлээлт үүсээд байна. Энэхүү хуримд гадаадын зарим хамтлаг дуучид ирэх тухай ч яриа гараад эхэлжээ. Тэр дундаа ОХУ-ын залуу хамтлаг дуучдын төлөөлөл Б.Амархүүгийн хурим дээр ирж бэлэг барьж болзошгүй байна