Автобусанд явсан иргэн нас баржээ

Автобусанд явсан иргэн нас баржээ

Нийтийн тээврийн автобусны жолооч гэнэт ухаан алдан нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл гарсан.  Шар хад чиглэлийн автобусны жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа ухаан алдан автобус жолоодлогоо алдаж урд талын машинаа мөргөсөн тухай яриа гараад байв. Жолоочийг ухаан алдахад нь автобусанд зорчиж явсан зорчигч холбогдох газарт дуудлага өгсөн ч жолооч нас барсан тухай мэдээлэл гарч байлаа. Гэтэл уг хэрэг нь жолооч нас барсан хэрэг биш. Харин уг автобусанд зорчиж явсан 50 орчим насны эргэн ухаан алдаж нас барсан хэрэг гарсан гэж нийтийн тээврийн газраас мэдээллэж байна. Уг хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм байна.

Ер нь Нийтийн тээврийн жолооч нар ухаан алдаж унах, гэнэт толгой нь эргэх, дотор нь муухайрах зэргээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа эрүүл мэнд нь муудах тохиолдол элбэг гарах болсон талаар замын цагдаагийн албан хаагчид өгүүлдэг юм. Учир нь зарим нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд автобусны жолоочийг ээлжгүй ажиллуулдаг. Жолооч өглөө эрт ажилдаа гарч орой буудаг зэргээс үүдэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэнэт ухаан алдаж зорчигчдийн амь насыг эрсдэлд оруулдаг байна. Ийм тохиолдол өнгөрсөн онд хэд хэдэн удаа бүртгэгдсэн тухай замын цагдаагийн газраас мэдээллэж байгаа юм.