Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид 2018 оны 05 сарын 07 өдөр хуралдсан билээ. Тус хурлаас Нийслэлийн МАН-ын 34-р бага хуралдааны товоо тогтоож, 369 төлөөлөгчтэй байхаар шийдвэр гаргасан байдаг. Харин энэ шийдвэрийг зарим дүүргийн намын хорооны дарга нар эсэргүүцэж, ялангуяа 69 гэдэг тоо хамаг учир шалтгааны бай болчихоод байгаа мэтээр намын хорооны тэргүүлэгчиддээ хандаж, албан бичиг шидээд байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга Х.Нямбаатар тэргүүтэй зарим хүмүүс бага хурлын төлөөлөгчдийг сонгох үйл явц, дүүргийн анхан шатны намын байгууллагаас сонгогдох төлөөлөгч байхгүй мэтээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа билээ. Тухайлбал Нийслэлийн зарим дүүргийн МАН-ын хорооны төлөөлөл 2018 оны 05 сарын 14 өдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд хандан албан бичиг илгээсэн билээ. Үүнд:
Уг албан бичигт гарын үсэг зурсан Баянзүрх дүүрэг, Баянгол дүүргийн намын хороо нь 2016 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн хороод. Энэ утгаараа тус дүүргийн МАН-ын хорооны одоогийн удирдлага нь хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн МАН-ын хорооны 34-р хуралд хариуцлага тооцох хурал болох нь тодорхойхэмээн анхан шатны намын байгууллагын төлөөлөл харж байгаа юм. Ялангуя 2016 болон 2017 оны сонгуульд дүүргийнхээ хэмжээнд ялагдал хүлээсэн анхан шатны намын байгууллагын удирдлагыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хөндөн ярина хэмээн зарим нэг төлөөлөгч нар ярьж эхлээд байна. Үүнд нь жийрхсэн зарим намын анхан шатны байгууллагын дарга нар эсэргүүцлээ албан бичиг шидэх, одоогийн тэргүүлэгчдийн зарлаж, товыг нь гаргасан 34-р бага хурлын төлөөлөгч сонгох журам нь буруу мэтээр худал мэдээлэл тарааж байна хэмээн Нийслэлийн МАН-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлээд байна.
2016 оны Нийслэлийн ИТХ болон дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож ялагдал хүлээсэн дүүргийн намын хорооны зарим удирдлага өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байна. Тухайлбал Баянзүрх, Баянгол дүүргийн МАН-ын хороог нэрлэж болно. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн 9 дүүргийн МАН-ын хорооны ердөө л 2 дүүрэг л ялалт байгуулж, үлдсэн 7 дүүрэг ялагдал хүлээсэн байдаг. иймээс энэ асуудал дээр ч дүүргийн намын хорооны удирдлага хариуцлага хүлээх учиртай. Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн араас МАН-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга нар ээлж дараалан хариуцлага хүлээсэн. Харин анхан шатны намын байгууллагын дарга нар хариуцлага хүлээхгүй үлдэж болохгүй гэсэн байр суурийг МАН-ын эгэл жирийн гишүүд илэрхийлж эхлээд байна.
Тиймээс тэд Нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг хуралдуулахгүй байхад онцгой анхаарч байгаа бол МАН-ын удирдах зөвлөлөөс хурлаа хийх хэрэгтэйг чиглүүлсэн албан бичиг нийслэлдээ хүргүүлжээ. Хүссэн ч, эс хүссэн ч болох Нийслэлийн МАН-ын бага хурлын төлөөлөгчдийн квот болон хурлын зохион байгуулалтын талаар албан бичиг, хариу тайлбарыг дээрх гомдол мэдүүлсэн эрхмүүдэд хүргүүлсэн байна.
С.Батболдыг 69 хүн халаасандаа хийчихээд л Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох гэж байна хэмээн мэдэгдээд байгаа Х.Нямбаатар тэргүүтэй зарим дүүргийн намын хорооны дарга нарын хувьд хариуцлагаас бултах гэсэндээ хамаг байдгаа барж байгаа бололтой.
Хулгайч л хулгай хийсэн гэдгээ мэдүүлэхгүйн тулд хамгийн чангаар хулгайчыг барих тухай чаралдаг гэдэг дээ. Уг үг шиг иш татах юм бол хариуцлагаас бултах гэсэн хүмүүс л хамгийн түрүүнд хариуцлагын тухай ярьж, хамаг анхаарлыг өөрөөсөө холдуулах гэж байна хэмээн Нийслэлийн МАН-ын зарим төлөөлөл үзэж эхэлсэн байна. Иймээс Нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хурлыг товлосон цагтаа хийх нь зөв. Мөн тэргүүлэгчдээс гаргасан журмын дагуу төлөөлөгчийг сонгох үйл явцыг хийх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байгаа гэнэ.