БНХАУ-аас авах Нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа
БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.
Хөнгөлөлттэй зээлээр:
- “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
- “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
- “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
- “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
- “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
- “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
- “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
- “Нүхэн гарц”
- “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.