АН-ын бүлэг Ц.Мөнх-Оргилыг огцруулах эсэх асуудлыг хөндөж болзошгүй

АН-ын бүлэг Ц.Мөнх-Оргилыг огцруулах эсэх асуудлыг хөндөж болзошгүй

Ардчилсан намын бүлгийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг дуудаж хийсэн мэдээлэлтэй нь холбоотой тодруулга авчээ. Ер нь Засгийн газрын байр суурь гэдэг бол тус танхимд сууж байгаа хэн нэгний мэдээлэл шууд утгаараа ойлгогдог. Иймээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ засгийн газар ажиллаж байгаа нөхцөлд Далай лам Монголд айлчлахгүй гэсэн тухай тайлбар. Ийм тайлбар хийсэн хүнтэй хариуцлага ярихаас өөр гарцгүй гэж Ардчилсан намын бүлгийн зүгээс үзэж байгаа бололтой. Иймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай илүү нарийвчлан мэдээлэл авч асуудлыг хөндөн ярилцахаар болсон байна.