Нийгмийн сүлжээнд хятадыг үзэн ядуулах, БНХАУ-ыг үгүйсгэх хандлага бүхий худал мэдээлэл их түгэх болов. Тэр дундаа хятад гэдэг маш муухай, хятад иргэд Монгол улсын газар нутгийг сөөм сөөмөөр эзлэх гэж байна гэсэн муйхарлал газар авах шинжтэй.
Үүний нэг илэрхийлэл болсон мэдээлэл нийгмийн сүлжээнд саяхан тархсан билээ. Монгол улсын зүүн захын хоёр аймгийн төв болон хилийн боомт бүхий газар нутгийн нэрийг бичиж, замыг заасан тэмдэглэгээ нь Монгол Улсын газар нутагт байна. Хэзээ Монгол улс БНХАУ-ын ханзаар хаяг, замын тэмдэг тэмдэглэгээг бичдэг болчихсон вэ? Гэх цуурхал гараад байсан юм.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол Монгол Улсын нутаг дэвсгэрт БНХАУ-ын ханз үсгээр бичсэн ямар ч замын тэмдэг тэмдэглэгээ, самбар байхгүй. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай газрын тос болон уул уурхайн компани байрлаж байгаа Дорнод аймгийн Мэнэнгийн тал, Мөн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хятад ханзаар бичсэн замын самбар огт байрлаагүй гэдгийг албаны эх сурвалж хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Харин зураг дээрх самбар бол БНХАУ-ын Шилийн гол аймгийн нутагт байрлах замын самбар юм байна. Энэхүү самбар нь БНХАУ болон Монгол улсын хиллэж байгаа хилийн боомт хүрэм замд байрладаг замын самбар. Энэхүү самбар нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгаас БНХАУ-ын хилийн боомт болох Зүүн хатавч хүрэх замын дунлд байрлах самбар. Зүүн хатавчийн боомт нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн нутагт байрлах Бичигтийн боомтой залгаа юм байна.