Засгийн газраас ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар болсон билээ. Үүний нэг нь ханиадыг эмчлэх боломжтой зарим эмийг үнэгүй олгох. Мөн нэг хэсгийг нь хөнгөлөлтэйгээр иргэдэд худалдаалах шийдвэр юм. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайд 11 нэр төрлийн эмийг хөнгөлөлтэй олгохоор жагсаалт гаргасан байна. Харин хэзээнээс хэрэгжүүлж эхлэх тухай шийдвэрээ хараахан гаргаагүй гэж байна. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтанд багтаж байгаа эм нь Ханиалга дарах, бронхидийг эмчлэх, дархлаа сайжруулах, цэр ховхлох, хатгалгаа үүсэхээс сэргийлэх зэрэг эм байгаа юм байна. Дээрх 11 нэр төрлийн эмийн 8 нь амбултатороор олгоно. Харин 3 эмийг нь эмчийн жорын дагуу эмийн сангаар худалдаалах юм байна.
5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /АМБУЛАТОРООР ОЛГОХ/
5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/