Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран 25-р суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэгт орсон билээ. Тэрхүү нэвтрүүлгээр хоолой зангируулсан ярьсан нэг сэдэв нь олимпийн медалиа луйвардуулсан тухай байв. Гэхдээ залуу хүн учраас тэрэнд нэг их шаналж зовсон зүйл байхгүй. Нэгэнт л луйвардуулчихсан учраас яалтай билээ. Залуу хүн учраас дахиад тэр медалийн төлөө зүтгэж болно. Харин яагаад ч дахиж зүтгэж болохгүй нэг зүйл бий. Тэр бол аавыгаа алдах гэж хоолойгоо зангируулан харамсалж, бас дахин олдохгүй гэх гуниглал дунд яриагаа өрнүүлжээ.