Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил өнөөдрөөс эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил өнөөдрөөс эхэллээ

Өнөөдөр буюу 2018 оны 6-р сарын 22-ны зуны дунд сарын шинийн 9-ний билигт сайн өдөр 26 жил хүлээсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, барилгын ажлыг эхлүүллээ. Үйлдвэр ашиглалтад орсоноор жилдээ 1,5 сая тонн газрын тос боловсруулж Автобензин, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдхүүнийг Монголдоо үйлдвэрлэнэ. Ийнхүү Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд нэгэн цоо шинэ хуудас нээгдэж байна. Дорноговь аймаг, Алтан ширээ суманд барих үйлдвэрийн барилгын ажлын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нар оролцлоо. Дэд бүтэцийн ажлыг Монгол Улсын Засгийн газар, үйлдвэр, хоолойн ажлыг Энэтхэг улс хариуцах юм.