5 толгойн ордыг хэрхэн ашиглах талаар Засгийн газар дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Үүнээс хамгийн муу хувилбар бол шууд тэрхүү ордыг хэн нэгэнд зарчих. Ийм хувилбарыг яасан ч хэрэгжүүлж болохгүй гэсэн эсэргүүцэл эдийн засагчид, сөрөг хүчний зүгээс гаргаж байна. Үүгээр зогсохгүй эрх баригч намын зарим төлөөлөл ч гэсэн 5 толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хамгийн сайн аргаар ашиглах болохоос шууд зарж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Зарим эх сурвалжийн өгүүлсэнээр бол 5 толгойн орд газрыг 5 тэрбум ам доллараар зарна гэсэн яриа гараад байгаа. Ардчилсан намын дарга З.Энхболд хүртэл энэ тухай ам нээсэн. Харин эрх баригч МАН-ын төлөөлөл үүнийг үгүйсгэлээ.
Тэгэхээр ямартай МАН буюу УИХ дахь 65 гишүүнийг нэгтгэж байгаа бүлгийн дарга Д.Хаянхярваа 5 толгойн орд газрыг зарахгүй гэдэг мэдэгдлээ хийчихлээ. Тэгэхээр 5 толгойг хэрхэн яаж ашиглах вэ? энэ асуултын хариулалтыг засгийн газраас яаралтай гаргах шаардлагатай байна. 5 толгойн орд газрыг хэрхэн ашиглаж яаж эргэлтэнд оруулах тухай яриа сүүлийн 10 жил яригдаж байна. Одоо явж байгаа хувилбар бол Монголд ашиггүй, зуучлагч компани нь хэдэн тэрбум долларын ашиг олдог. Харин манайх газар нутгаа сүйтгэж, баялагаа зөөхөөс хэтрэхгүй байна. Иймээс 5 толгойн ордыг зөв зүйтэй ашиглах шийдлийг энэ засгийн газар нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна.