“Оролцогч талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” боллоо

“Оролцогч талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” боллоо

 Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэлж байна. Бага хурлын нээлтийн ажиллагаа 16:00 цагт Төрийн ордонд болно.

Азийн сайд нарын бага хурлын өмнөх үйл ажиллагаа буюу “Оролцогч  талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” Туушин зочид буудалд боллоо. 

Хуралдаанд хувийн хэвшил, шинжлэх ухаан технологи, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн удирдлага, хүүхэд залуучууд, Монголын Улаанзагалмай, Улаанхавирган сар нйигэмлэгүүдийн 300 гаруй төлөөлөл оролцсон юм.

Хуралд оролцогчид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг, Азийн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын салбар болон техникийн хуралдаануудад “Оролцогч талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан”-аас гаргасан санал, дүгнэлтээ хүргүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.