2016 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 19-р хороонд аймшигт хэрэг гарчээ. Уг хэргийг Хятад улсын иргэн Ө гэгч үйлдсэн байна. Тэрээр Монголд түр хугацаанд амьдарч байхдаа хамтран амьдрагч Х гэгч болон түүний дүүгийн 4 настай хүүхдийн амь насыг хохироосон юм байна. Цагдаагийн газрын албаны хүний өгсөн мэдээллээр бол 4 настай хүүгийн аав ээж хоёр нь шинэ жилдээ явахын тулд хүүхдээ эгч дээрээ түр үлдээсэн байна. 3 цаг болоод ирж хүүхдээ авна гээд эцэг эх хоёр нь явсан ч хүүгийнхээ цогцсыг харна чинээ хэн бодох билээ. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол сэжигтэн Ө гэгч нь хохирогч Х-тэй маргалдан заазуураар хүзүүг нь цавчсан гэх мэдээлэл байна. Ингээд зогсохгүй 4 настай хүүрүү дайрахад нь 13 настай дагавар хүү нь урдуур нь орж хамгаалжээ. Гэтэл хүүгийн гарыг нь 3 удаа заазуурдсан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм. Хүү өнөөдөр гэмтэл согог судлалын төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Хүү хэрэг болсон газраас зугтаж гаран цагдаад дуудлага өгсөн тухай зарим эх сурвалж өгүүлж байна. 13 настай хүүг зугтааж гарах хойгуур 4 настай хүүгийн толгойг заазуурдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй байгаа тухай албаныхан ярьж байгаа юм. Харин хохирогч Х-ийн хувьд уг маргааны үед мөн л заазуурдуулж амь насаа алджээ. Ийнхүү балмад этгээд заазуураар 2 хүний амь насыг хохироогоод байна. Аав ээжийнхээ энгэрт эрхлэх ёстой 4 настай хүү нагац эгчийндээ 3 цаг саатах гэж ирээд ийнхүү амиа алдсан харамсалтай хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.