Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Жил бүр хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого нь үр дүнгүй байгаа тухай ам уралдан ярьдаг. Говийн аймгаас сонгогдсон 2 гишүүний үг, үйлдэл хоёр Улаанбаатар хотын утааны асуудал дээр тэнгэр газар шиг зөрүүтэй байна.
Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон Г.Мөнхцэцэг гишүүн утааны асуудлыг анхаарч үздэг. Энэ талаар бодит ажил хийх тухай ярьж байхад харин Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүн үл тоосон шинжтэй бохь зажилж сууна. Ийм л төрийн түшээг сонгож түмэн олон нь төрд итгэл хүлээлгэчихээд байна шүү дээ. Төрийн түшээгийн үг үйлдэл бүхэн үнэтэй байх ёстой баймаар юм.