Нийслэлийн Иргэдийн төлөөлөлгчдийн хурлын төлөөлөгч Ц. Сандуй өнөөдөр тойрогтоо ажиллаж 4,5,26,27-р хорооны өрхийн эмнэлэгт үзлэгийн гэрэл, билиметр, ургийн монитор, нярайн ор, зүрхний бичлэгийн аппарат, Увч, судас тодруулагч, хүчил төрөгч өтгөрүүлэгч зэрэг эмнэлгийн багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Сонгинохайрхан дүүргийн захын гэр хорооллын өрхийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх нь иргэдийн эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Дээрх тоног төхөөрөмжүүд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйдчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа учир ийнхүү НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй яаралтай шийдэж өгсөн байна.