Төлөвлөгөөт засварын хүрээнд бохир усны гол шугам болох өмнөдийн ф-1000 мм-ийн коллекторын засвар үйлчилгээтэй холбогдуулан Улаанхуарангаас зүүн 4 зам, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 120 мянгатаас хуучин Цагаан хаалга хүртэлх хэрэглэгчийн цэвэр усны хэрэглээг түр хязгаарлахаар болжээ. Энэхүү хяүгаарлалтыг 09 сарын 11-ний өдрөөс долоо хоногийн хугацаатай оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хязгаарлана. Иймээс тухайн бүс нутагт оршин суугаа хэрэглэгчид цэвэр усны хэрэглээгээ зохицуулахыг Ус сувгийн удирдах газраас анхааруулжээ.
Ус сувгийн удирдах газар