Сүүлийн саруудад Нийслэл хотын хэмжээнд авто машины эд ангийг хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх болсон байна. Тэр дундаа Приус авто машины толь, бусад эд ангийг шөнө, өдрийн цагаар хулгайлах нь нэмэгдэж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн шөнө л гэхэд ийм төрлийн гэмт хэрэг Нийслэлийн хэмжээнд 4 бүртгэгдээд байна. Тодруулбал
---БГД-11 “01-р сарын 03-ны 09:00 цагийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчим цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ овор ихтэй зүйл авч явсан БЗД-15 хороонд суух О /эр.50н/, СХД-24 24 хороонд суух Э /эр.49н/ нарыг саатуулан шалгахад: “Toyota prius-20” автомашины тольны хавтас 46ш-г хулгайлан авч явсан хэргийг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
----БЗД-16 “01 сарын 04-ний 03:45-д Улаанхуарангийн автобусны буудлын эцэс дээр аккумлятор аваад явж байгаа сэжиг бүхий саатуулан шалгахад: Баянхонгор аймаг Баянлиг сумын харьят Р /эр.25н/-ын “Vеrna аccent” автомашины аккумуляторыг Тодорхой оршин суух хаяггүй Б /эр.38н/ хулгайлан авч явсныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
----БЗД-12 “01-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чулуутын .... тоот хашаанд байрлах гаражид хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 03-нд авч шалгахад: Тус тоотод суух М /эр.46н/-ын гаражийн хаалгыг эвдэж “Toyota prius-10” автомашины урд их гэрэл 1ш, хойд гэрэл 2ш, толь 2ш-г, БЗД-12 хороонд суух М /эр.32н/ гэгч хулгайлсаныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
----СХД-25 “Зүүн салааны автобусны эцсийн буудал дээрээс автомашин алдагдлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 03-нд авч шалгахад: СХД-24 хороонд суух З /эр,25н/-ын “Honda Fit” автомашиныг Тодорхой оршин суух хаяггүй С /эр,28н/ гэгч согтуурсан үедээ хулгайлан авч явсаныг шуурхай илрүүлэн СХДЦХ-2 шалгаж байна.
Иймээс иргэдийг өөрийнхөө эд хөрөнгөнд эзэн сууж, хулгайчийн өгөөш болгон үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.