Олон Улсын Ардчилалын Холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн хуралд Ардчилсан намаас Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа оролцлоо

Олон Улсын Ардчилалын Холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн хуралд Ардчилсан намаас Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа оролцлоо

 АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй Олон Улсын Ардчилалын Холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн хуралд Ардчилсан намаас Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Гадаад харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож байна. Хурлаар АНУ-д болох дунд хугацааны сонгууль, ХБНГУ-д болсон сонгуулийн ур дун болон сонгуулийн сурталчилгаанд орчин үеийн технологи, ялангуяа сошиал медиаг хэрхэн ашиглахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Венесуэл болон Никарагуад дахь хуний эрхийн зөрчлийг буруушаасан тогтоол батлав. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.