Жүжигчин М.Түвшинхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэрнэ

Жүжигчин М.Түвшинхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэрнэ

Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэх талаар өнөөдөр /2018.09.20/ мэдээлэл хийлээ. Тус аяны хүрээнд нийслэлийн ЕБС-ийн 29-р тусгай сургуулийн гаднах зам талбай, сургуулийн бүст харьяалагдах орчныг тохижуулах болсноо дуулгалаа. Хэвлэлийн хуралд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Батболд, УДЭТ-ийн жүжигчин М.Түвшинхүү, VTV телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар, 116-р тусгай дунд сургуулийн захирал, багш сурагчид оролцлоо.

Хурлын эхэнд УДЭТ-ийн жүжигчин М.Түвшинхүү дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “100 айлд байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин, нөхцөл байдлыг ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх. ЗТХЯ-ны С.Батболд дарга санаачилсны үндсэн дээр тухайн сургуулийн орчинд гэрэлтүүлэг, зам талбайг тохижуулах аян эхэлсэн. Энэхүү аянд миний бие оролцож байна. Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын тоо ихсэх хандлагатай байгаа. Зам тээврийн ослын улмаас Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 50-60 хүүхэд амиа алддаг гэсэн судалгаа гарчээ. Иймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг сонгон авч тухайн сургуулийн зам талбай, гэрэлтүүлэг, тохижилтод хувь нэмрээ оруулахаар боллоо. Тус сургуулийн ойр орчимд хараагүй хүн байтугай, хараатай хүн явахад ч бэрхшээлтэй. Бид тус сургуулийн орчныг тохижуулснаар хүүхдүүд авто машины осол, бусад эрсдэлээс хамгаалах боломжтой.

Энэхүү аяныг дэмжсэн сайн санаат хүмүүс эхнээсээ бидэнд хандив өгч эхэлсэн. Миний бие энэхүү аяны дуу хоолой болж ажиллаж байгаагийн хувьд тус сургуулийн хүүхдүүдтэй уулзаж, долоо хоног ажилсан. Хоёр цэцэрлэг, хоёр сургуулиар орсон. Хүүхдүүд юу ярьж байна вэ гэвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна гэсэн. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажил надтай насан туршид минь хамт явна. “Та бүхэн бидний энэхүү аяныг дэмжихийг хүсвэл “Дөрвөн бэрх-хөгжил сан”  фэйсбүүк хуудсанд нэгдээрэй. Зам тээврийн хөгжлийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг орчмын зам талбайг засаж тохижуулахаас гадна. Хүүхдүүдийг хичээлийн бус цагаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх анги танхимыг тохижуулж өгнө. Мөн гэмт халдлагаас урьдчилан сэргийлж гэрэлтүүлэг, камер суурилуулна. Өчигдөр ажлын хэсгийн хүмүүс газар дээр очиж танилцан цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Энэхүү аяныг дэмжсэн сайн санаат хүмүүс эхнээсээ бидэнд хандив өгч эхэлсэн.Манай аянд эхнээсээ “Лут-Гүн” интернейшнэл туслахаа мэдэгдлээ. Түүнчлэн Зам тээврийн яамнаас тус сургуулийг тохижуулахад хэчнээн төгрөг шаардлагатайг тооцоог гаргасан. Мөн энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд хүүхдүүдэд зориулсан сан байгуулж, цаашид өргөжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна” гэв.

                                                                                                       О. Урангоо