Л.Пүрэвбаатар таунхаусаа  хураалгахын өмнө ноцтой мэдэгдэл хийлээ

Л.Пүрэвбаатар таунхаусаа хураалгахын өмнө ноцтой мэдэгдэл хийлээ

 

Улсын Дээд шүүх өчигдрийн хуралдаанаараа “УБТЗ” ХНН-ийн Замын даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших орон сууцыг шилжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даалгаж шийдвэрлэжээ. Харин шүүх хурлын дараа Л.Пүрэвбаатартай холбогдоход “Дээрээс нөлөө орж шууд ялагдлаа” гэж хариулсан юм.

 Тэрбээр үүний өмнө энэ оны 4-р сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй таунхаус хэлбэрийн албан орон сууцыг гэрээ контрактын дагуу шийдэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.  Тухайн үед Л.Пүрэвбаатар нь уг таунхаусын талаар “Одоо бол албаны орон сууцны “Өмчлөгч” нь “Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН хэвээрээ” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.  

 Уг ярилцлагадаа “Замын дарга Д.Жигжиднямаа нь 2016.10.07 өдрийн 10/1478 өөрийн гарын үсэгтэй албан бичгээр Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэлд хандаж тухайн орон сууцыг зохих журмын дагуу шилжүүлэх саналаа өгсөн байдаг.  Харин одоо өөрсдийнхөө энэ шийдвэрийг өөрсдөө шүүхэд өгөөд, гэрээ контрактаар шилжүүлэхгүйн тул өгсөн байраа хурааж авахаар санаархаж байгаа юм байна. Надаас энэ байрыг авахын тул 2015.07.31 өдрийн Ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгох, Замын дарга Л.Пүрэвбаатарын хүчин зүтгэлээр нэмэгдсэн 100 гаруй тэрбумын үндсэн хөрөнгө болон 36 тэрбумын ажилчдын  цалинг, түүнтэй холбоотой ажлын үр дүн ба шагнал урамшуулал тэнцэх зарчимаа баримтал !

  Бүх санхүүгийн баримтыг нийтэд дэлгэх эсэхээ би шийднэ. Гэхдээ миний болон Д.Жигжиднямаа хүлээн авч гарын үсэг зурсан 111,119,635,012.93 гэсэн дүнтэй 23 дансанд үлдсэн мөнгийг хааш нь үрэн таран хийсэнээ тайлагнах болно” хэмээн хатуухан сануулсан байдаг.

  Харин шүүх хурлын өмнө Л.Пүрэвбаатараас шүүх хурлын шийдвэрийн талаар ямар таамаглалтай байгааг тодруулахад “Үе үеийн төмөр замын Замын дарга орлогч  нар болон шуурхай албаны мэрэгжилтэнгүүд бүгд албаны байранд амьдардаг.  Тэр зориулалтаар төмөр  замын байгууллага олон байр авсан. Ажилчдын байрны өр зээлийг монголчуудын гар дээр цалин урамшууллыг илүү өгч түүгээр нь шийдэж бодлого барьдаг. 

Албаны орон сууцыг ном журмаар нь Оросын талын шийдвэрээр авч олон зуун тэрбумын үр ашиг гаргаж, осол зөрчилгүй ажиллаж, албан тушаалын гэм буруугүй үйлдэл\эс үйлдэл гээд шагнал урамшуулал олгох нь маш чанга асуудалтай, ажлын ачааллын нөхөн олговор, улс хоорондын томоохон компанийн нэр хүндтэй холбоотойгоор удирдлагадаа шилжүүлэх нь байдаг л зүйл” хэмээсэн юм. Тэрбээр энэ удаагийн шүүх хурлын тухайд “Уг нь энэ бол хамтарсан үйлдвэрийн дотоод асуудлыг шүүхээр шийдүүлж байгаа нь сонин бөгөөд тэнэглэл. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1968 оны дүрэм, дотоод журмын дагуу шийдвэрлэсэн асуудал шүү дээ. Хэрэв асуудалд шударгаар хандая гэвэл түүний өмнөх дарга Р.Раш, В.Отгондэмбэрэл, Н.Сэрээнэндорж нарын байрыг ямар гэрээ контрактаар авсаныг ч бас шалгах ёстой.  Контракт бол байгууллагын ёс журмаар бол нууц байдаг. Хэрэв хамтарсан үйлдвэр ил гаргамаар байвал би нийтлүүлж болно.

Жишээ нь одоогийн дарга Д.Жигжиднямаагийн байрны мөнгө гэхэд Ганзоригт Лувсанжамба гэдэг тээвэр зуучийн захиралаас “ECO SCHOOL GARDEN” ХХК руу 200 000 ам.доллар шилжүүлсэн баримт байдаг.

Миний  ажлаа өгөхдөө “УБТЗ”-ын дансанд үлдсэн бэлэн 111 тэрбум төгрөг, ажилчдын гар дээр нэмэгдэл цалин шагнал хэлбэрээр өгсөн 36 тэрбум төгрөгийг цааш нь өсгөж үржүүлсэн эсэхээ Замын дарга Д.Жигжиднямаа, Нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл нар тайлагнах ёстой.

Гэтэл өчигдрөөс эхлээд шүүх хуралд нөлөөлөх гэж үнэн зөвийг нийгмийн дуулианаар харлуулах тактик хэрэглэж цахим хуудсуудаар элдэв дайралт хийж байна.

Төрийн сайдын үүрэг хашиж байсан энэ залуу өнөөдөр над руу дайрахаасаа өмнө өөрийнхөө тээврийн салбарыг балласан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Шүүх хурлын шийдвэр гараагүй байхад улс төрийн тоглолт хийнэ гэдэг нь зохимжгүй, зүй бус үйлдэл байсан. Бас нэг үйл явдлыг ил болгоё. Намайг 2016 оны есдүгээр сарын 27-нд ажлаас Москвад халсан. Өмнөх орой нь “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороо буюу одоогийнхоор бол ТУЗ-ийн дарга А.А Краснощёк “РЖД” корпораци дахь албан өрөөндөө надтай уулзаад “танай Цогтгэрэл дэд сайд чи бид хоёрыг АТГ-аар шалгуулна гэж байна. Би ч яахав хол байна. Чи минь яана даа. Намайг огцруулж чадахгүй бол чамайг...” гэж байсан. Ийм яриаг хилийн чанадад хийж орос хүнийг айлгадаггүй юм.

Дахин хэлэхэд төмөр замын өнөөгийн удирдлага Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас томилогдсон дарга В.Н Морозовын надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа шинээр миний оронд томилогдсон дарга Д.Жигжиднямаа хуулийн дагуу шударгаар өөрсдөө шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй.  Би эхнээсээ АТГ, цагдаа, прокурор эцэстээ бүр болохоо байхаараа шүүхэд хандаагүй шүү. Тэд өөрсдөө шүүхийн шийдвэрээр, өөрсдийнхөө өгсөн байрыг авах муйхарлаж байгаа байгааг давтан хэлье. Шүүхийн шийдвэр үнэ өртөгтөө биш шударга үнэний талд гарч байгаа бол би дагана. Төмөр замчдад, монголчуудад олдсон илүү цалин урамшууллыг хэл амгүй шингээж тэднийхээ орон байр, өр зээлд өгөхөө бодохгүй буцааж авах, шударгаар хөрөнгөжих замыг хаадаг удирдагч нарыг олоод өг гэвэл хэн бэ? Тэд л хулгайгаар хөрөнгөждөг юм” гэв.