Жил болгоны арван сарын 2-ны өдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай билээ.Тэрбээр 1998 оны энэ өдөр гэртээ бусдын гарт амиа алдсан байдалтай байсан бөгөөд захиалгат аллага гэж улс төрд яригдсаар 20жилийн нүүр үзэж байна.
Энэ өдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Мурат,УИХ-ын гишүүн Ж. Батзандан, ИЗНН-ын Ц.Ганхуяг нар очиж хүндэтгэл үзүүлж олон нийттэй уулзсан юм. С. Зориг агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлхээр очсон иргэд” Энэ хэрэг ингээд дуусахгүй” гэдгийг хатуу анхааруулж байлаа.
Энэ бол шоу биш. Энэ бол гашуудал. Энэ бол С. Зориг агсаны төрсөн өдөр нь биш. Бусдын гарт харамсалтайгаар алагдсан өдөр. Өөрийнх нь дүрийг мөнхөлсөн хөшөөг хэрээ шиг тойрч, цэцэг өргөн салбагнаж уран донгодох улстөрчид үйл хэргийг нь хэрхэн үргэлжлүүлж, ажлаа тараад гэртээ ирэхэд нь амийг нь тасалсан алуурчдыг олж чадахгүй өнөөдрийг хүртэл юу болж буйг С.Зориг агсан тэнгэрээс харж байгаа. Цэцгэнд хууртсан гашуудал тайлагдах цаг болсон...
О. Урангоо