Авлигатай тэмцэх газраас дахин нэг баривчилгааг өчигдөр хийжээ. Ерөнхий боловсролын зарим сургуулийн захирал нар авлига авдаг гэх явган яриа байдаг. Үүний дагуу Авлигатай тэмцэх газарт эцэг эхчүүдийн зүгээс өргөдөл гомдол ихээр ирүүлэх болсон байна. Энэ хүрээнд зарим анхаарал татсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шалгаж эхэлсэн баайна. Тухайлбал Улсын тэргүүний гэх тодотгол зүүдэг,Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн захирлыг Авлигатай тэмцэх газраас хэдэн сарын турш шалгаж байгаа юм байна.
2018-2019 оны хичээлийн жилд 1-р сургуульд элсэн орох ёстой харьяа оршин суугчид хүүхдээ өгч чадахгүй байна. Заавал хандив авч оруулах болчихлоо гэх гомдлыг харьяа байгууллагуудад гаргаж байжээ.
Ийнхүү олон гомдол дээр үндэслэн 1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг шалгах явцад нэгдүгээр ангийг хүүхэд элсүүлэх, дунд ангид хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.
Энэ хүрээнд шалгалт явуулахад 1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ болон түүнд авлига өгч байсан иргэн нарыг баривчилсан мэдээлэл байна.
Өмнө нь АТГ-аас мэдээлэл өгөхдөө 1-р сургуулийн нэгдүгээр ангид харьяа тойргийн бус 48 хүүхэд элссэн байна. Мөн 58 сурагч харьяа тойргийн бус хүүхэд суралцаж байна гэж мэдэгдэж байсан юм.