Шинэхэн гишүүд хэнтэй хаана, ямар ажил хийж яваагаа үнэндээ мэддэггүй бололтой. Арга ч үгүй биз. 2016 оны 12 сарын 28-ний өдөр бараг л 30 гаруй хуулийн төслийг шинэ хуучин гишүүд гарын үсгээ зурсан болгоод УИХ-ын даргад өргөн барьсан. Тэдгээрийн нэг нь Н.Оюундарь гишүүн. Сэлэнгэ аймгаас сонгогдсон эрхэм хадагтай маань нэлээд олон хуулийн төслийг бусад гишүүдтэй хамтран оны сүүлд өргөн барьжээ. Тэр будилчихав уу эсвэл ангийн нөхөрийнхөө муухайг үзэх гээд өөрөө ичмээр байдалд орчихсон уу бүү мэд.
Тодруулах юм бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд өөрийн хаягаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьжээ. Энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” гэжээ. Гэтэл дор нь Н.Оюундарь гишүүн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу” хэмээн жиргэсэн байх юм.
Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан гишүүдийн нэрс дотор О.Баасанхүүгийнх алга. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын МАН-ын гишүүд, З.Нарантуяа-АН-ын гишүүний нэр байна. Нэг үгээр хэлбэл Эрх баригч МАН-ын 4 төлөөлөл. Харин сөрөг хүчний 1 төлөөлөл уг хуулийн төслийг өргөн барьжээ. Харин парламентат ганц суудалтай О.Баасанхүү гишүүний нэр алга.
Тэгэхээр Н.Оюундарь гишүүн өөр хуулийн төслийг О.Баасанхүү гишүүнтэй хамтдаа өргөн барьсан болж таарах нь. Харин үүнийгээ андуурчихсан уу аль эсвэл О.Баасанхүүг муухай харагдуулах гээд өөрөө мэхэндээ бүдэрчихсэн юм биш биз.