"Хөдөлмөрлөх эрх” сэдэвт хамтарсан сургалтыг жил бүр бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Уг сургалтыг ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулдаг.
Энэ удаагийн сургалтыг баруун бүсэд буюу Завхан аймгийн төвд 2018 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгууд дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн холбоод, зарим үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн, сонгуультан, гишүүд, МХЕГ-ын улсын ахлах байцаагч зэрэг 60 гаруй хүн оролцож байна.
Сургалтыг нээж, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Фридрих Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Б.Сарангуа, Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ганбаатар, Завхан аймгийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч Б.Ариунаа, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал, МХЕГ-ын Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Б.Бямбасүрэн, Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Үнэнхүү нар үг хэлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэхүү сургалтын гол зорилго нь ҮЭ-ийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зэрэг хүмүүс хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал, "Зөвлөмж”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, харилцан санал бодлоо солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад чиглэх аж.