Өнгөрсөн шөнө 15 хүн угаартсан гэх хэрэг Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоёо үйлдвэрийн агуулахад гарсан гэх мэдээлэл байна. Угаартсан иргэдийг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн мэдээлэл байна.
Харин цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө,
2018 оны 10 сарын 13-ны шөнийн 02:21 минутанд цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр угартсан 2 хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу Хан уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэг учрал болсон гэх газар Хан уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт орших Гоёо ХХК ээрмэлийн үйлдвэрийн агуулах. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар 3 хүн угартаж нэг хүн нас барж 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа, харин тухайн цехэд ажиллаж байсан ажилчдыг мөн угарын шинж байгаа эсэхийг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байгаа гэнэ.
Талийгаач гагнуурчин мэргэжилтэй нийслэлийн СХДүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 35 настай, М нас барсан байна. Талийгаач нь Гоёо ХХК-д ажилдаггүй. Харин тухайн үед тэнд ажил гүйцэтгэж байсан бололтой.