Богд уулын модыг огтолж эхэллээ. Гэгээн цагаан өдрөөр машин машинаар нь Дархан цаазтай Богд хан уулын модыг тайрч авч байна. Энэ бол ил цагаандаа гарсан хулгай хэмээн иргэд нийгмийн сүлжэээд эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Энэ талаао албаны хүнээс тодрууллаа.
Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн А. Оюутаас тодруулгыг авлаа
Богдхан уулын дархан цаазат газарт хууль бусаар, нойтон мод огтолж байгаа талаар мэдээлэл гарсны дагуу тайлбар хийе. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ойн менежмент төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хортонд идэгдэн ургах чадваргүй болсон, шатсан ойд тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯаманд Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналыг хүргүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Тухайн онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай" тушаал гардаг. Тушаалын хүрээнд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Иймд аялагчид болон иргэд төрийн байгууллагаас хийгдэж буй ойн цэвэрлэгээний ажил үйлчилгээг байгальд ээлтэй аргаар хийж байгааг ухамсарлан зөв ойлголт авна уу. Ойд цэвэрлэгээний ажил хийгдсэнээр цаашид ургах чадваргүй болсон шатсан, хортонд идэгдсэн, унасан болон хатсан босоо мод огтолсноор ойд шинээр мод тарих, байгалийн аясаар нөхөн сэргэх боломж бүрддэг. Нэг машин мод, нэг ширхэг мод ч гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, тухайн дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хулгайн мод бэлтгэхтэй тэмцэх газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудаар хянагдаж, бичиг баримтаа шалгуулж гардаг. Бичиг баримтгүй, бичиг баримтын зөрчилтэй мод ачсан тээврийн хэрэгслийг хулгайн мод бэлтгэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл, модыг улсын орлого болгодог учраас хууль бусаар болон хулгайн мод тээвэрлэх боломжгүй юм. Иймд Богдхан ууланд иргэд болон аж ахуйн нэгж нойтон мод огтлох, хулгайн мод бэлтгэл хийх боломжгүй.
Иргэд та бүхэн санал, хүсэлт, мэдээ, мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. Утас: 342137