Баянзүрх ууланд хүүхэд төөрсөн байна гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар Батсүхийн Тамирыг /5 настай/ хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдсэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан байна.