Нийслэлийн засаг дарга С.Батболд төрийн байгууллагатай л хамтран ажиллах үүрэгтэй баймаар юм. Гэтэл заавал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Эсвэл хамтран ажиллах гэрээ байгуулна гэх юм. Тухайлбал өнөөдөр л гэхэд Нийслэлийн засаг дарга С.Батболд Эрчим хүчний сайд П.Ганхүү нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээ нь 2017-2020 онд хүчин төгөлдөр үйлчлэх юм гэнэ. Хэрэв ийм гэрээ байгуулахгүй л бол хоёр төрийн байгууллага хоорондоо огт ажил хийхгүй нь л дээ. Ийм завхарсан жанхуурал гэж байж болох уу?
Санамж бичигт тусгаж өгсөнөөр бол Дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж шинээр барина. Хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээг өргөтгөн нэмэх, чадлыг нь нэмэгдүүлэх юм байна. Тэгэхээр МАН-ын угшилтай сайд дарга хоёр гэрээ байгуулахгүй л бол хамтран ажиллахгүй нь л дээ.
Ер нь төрийн байгууллага хоорондоо хамтран ажиллах санамж бичиг зурж шоудаж суухынхаа оронд хэн хэн нь хариуцсан ажлаа ягштал хийчихвэл ажил нь уялдаал асуудал нь шийдэгдээд л явчихана ш дээ. Төрийн байгууллага гэдэг удирдлага, үүрэг чиглэл, уялдаа холбоогоороо хамтран ажиллах эрх зүйн орчин нь бүрдсэн. Ийм байхад заавал нэг гэрээ байгуулж бичиг цаас үрэх шаардлага алга. дээр нь хэн хэнийгээ хуурч худал тунхаг бичиг гаргах нь хэнд нь ашигтай юм вэ? Ингэж эргүүтэж суухынхаа оронд иргэдийнхээ дунд орж нэг ч гэсэн хүний амьдралтай танилцаж тэнд байгаа бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хоорондоо хэлэлцэж суувал ажилд тань тустай шүү Хотын дарга С.Батболдоо