Шатахууны үнийн өсөлтийг газрын тос боловсруулах үйлдвэрээр цайруулах Ерөнхий сайдын төлөвлөгөө
Бензин өнгөрсөн хугацаанд 400-600 орчим төгрөгөөр нэмэгдчихлээ. Засгийн газар арга хэмжээ авсангүй. Оросын холбооны улс гаалийн татвар болон бусад төрлийн татвар нэмж байгаа учраас шатахууны үнэ өсөхөөс өөр гарц алга. Нөгөө талдаа ам долларын чангаралт нь эргээд шатахууны үнийг өсгөж байна хэмээн Засгийн газрын төлөөлөл тайбарлаж сууна.
Үнэ өсөхөөс өөр гарц үгүй хэмээн тайлбар хэлэх Монгол улсын засгийн газрын зүгээс шатахууны өсөлтийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэж хэлэх бодит ажил алга. Бүх арга хэмжээгээ авчихсан гэх аятай нүдээ томруулж, ам нь өмөлзөж, ард олонд хайрлагдах гэсэн хэдэн үг холбож суугаа нь үнэн гэхэд болно.
Иргэд ч хүлцэнгүй болчихож, Шатахуун нэмэгдэж л байдаг. Засгийн газар арга хэмжээ авахгүй хэмээн бодож сууна. Ам долларын өсөлт 60-100 төгрөгөөр чангарч 6 төгрөгөөр суларахад Монголбанк нь баярлаж, Засгийн газар нь төгрөг чангарч байгаа хэмээн тайлбар хийж суугаа нь өрөвдөлтэй.
Яг ийм үед Ерөнхий сайд гал намжаах зорилго өвөртлөн Дорноговь аймгийн зүг хөдөллөө. Тус аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцах юм гэнэ. Саяхан засгийн газрын хуралдаан дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил 35 хувьтай байгаа талаар мэдээлэл өгч байв. Үүнийг баталгаажуулах, нөгөө талдаа Монгол улс шатахууны асуудлаа шийдэх гэж байна хэмээх эерэг мсж-ийг иргэдэд түгээх зорилго өвөртөлсөн бололтой.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдах газрын тосны үйлдвэр нь жилд 1,5 сая тонн түүхий нефтийг боловсруулах хүчин чадалтай байх юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол улс жилд 1,2 сая тонн түүхий нефть олборлож, БНХАУ-д экспортонд гаргаж байна. Харин зөрүүлээд ОХУ болон БНХАУ-аас жил бүр 1,250 сая тонн шатахуун болон бусад материал худалдан авдаг юм. Үүнд жил бүр 1 тэрбум ам доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэг улсаас авах 1 тэрбум ам доллараар санхүүжүүлж байгаа билээ. Уг ажлыг хэрэгжүүлэхээр Газрын тос боловсруулах үйлдвэр Төрийн өмчит компанийг 2017 онд байгуулсан. Тус компани уг ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ.
Газрын ос боловсруулах ажлын бичиг цаасны ажил цэгцэрч, барилга угсралтын ажил эрчимжих ёстой гэсэн байр суурийг зарим засгийн газрын төлөөлөл хэлж байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр 2021 онд бүрэн ашиглалтанд орох ёстой.