2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийэ орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын ойролцро цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж зүй бус үйлдэл гаргасан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж, цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээж хэргийн газраас оргон зайлсан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаажээ.
Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллэж байна.
Гэмт этгээдүүд нь:
- Бадамын Энхбаяр /1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн. 45 настай, эрэгтэй/
- Түвдэндоржийн Лундаа /1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн. 25 настай, эрэгтэй/ нарыг эрэн сурвалжилж байна.
Энэ хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм. Уг этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн 102 тоот утсанд ирүүлнэ үү.