Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгойн уурхайд том хэмжээний осол гарсан байна. Дэлхийн жишигт нийцсэн ил болон далд уурхайг бүтээн босгож байгаа уурхайд осол гарсан нь олон хүний анхаарлыг татах нь дамжиггүй ээ.
ОБЕГ-ын Өмнөд бүсийн албаны хүний өгч байгаа мэдээллээр Оюу толгойн уурхайд 2018 оны 10 сарын 15 өдөр осол гарсан. Далд уурхайн гүнд ажилладаг механизм шатсан хэмээв.
Харин өөр нэгэн албаны эх сурвалжийн мэдээллээр . "Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг байрлах “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын JCВ загварын дугуйт ачигч шатсан. Ямар асуудлаас үүдэн шатсан болохыг мэргэжлийн байгууллага тогтооно гэсэн юм.
Осол гарсны дараа 1480 орчим метрийн гүнд ажиллаж байсан 505 уурхайчинг дээш нь яаралтай зөөвөрлөж, газрын гадарга дээр гаргасан байна. Мөн өөр хэсэгт ажиллаж байсан уурхайчдыг мөн далд уурхайгаас гаргасан гэв.
Одоогоор далд уурхайд осолын шалтгааныг тодруулах мэргэжлийн баг ажиллаж байгаа. Мөн аюулгүй нөхцөл байдал үүсэх хүртэл уурхайчид уурхайн гүнд орохгүй гэх мэдээллийг өглөө.