Аливаа засгийн газрын гол бодлого нь Татвар. Төр буй дор татвар буй гэж үг бий. Тэгэхээр төрийн үндсэн бодлого нь татвар байх ёстой. Иймээс л татварын тогтолцоог 4:10 гэсэн зарчмаар баталсан байдаг. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогийн албан татвар, Гаалийн татвар юм. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь эдгээр татвараас хөнгөлөх, чөлөөх тухай ярьдаг болчихож. Уг нь нэгэнт дөрвөн аравын татварын хуулийг бий болгосон болохоор нэмж татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар их хурал шийдэх гэж байжээ. Гэтэл одоогийн МАН-ын дарга М.Энхболдын шадар хүн Т.Бадамжунай лобби бүлэг байгуулж гүйж байгаад хэн дуртай нь татварын хөнгөлөлт хийдэг болчихсон гэнэ. Иймээс л энэ гажуудлыг засахгүйгээр урагшаа явахгүй гэдгийг өнөөдөр төрийн түшээд ойлгох цаг болжээ. Одоо бас л гаалийн татвараас хөнгөлөх тухай хуулийг ардаа том бизнестэй нөхөр оруулж ирээд л сууж байна. Тодруулбал Оргил худалдааны төвийн босс гэгдэг УИХ-ын гишүүн Ганбаатар баахан татвараас хөнгөлөх хуулийг оруулж ирэн хэлэлцүүлэх гэж байна. Иймээс хэн дуртай нь татвар хөнгөлөх хууль санаачлан гүйж болохгүй. Харин үүнийг зөвхөн засгийн газрын бодлогоор оруулдаг байх нь зүйтэй. Ингэж чадвал Монгол улсын эдийн засгийн гажуудалд цус сэлбэлт болж, төр татвараараа орлогоо бүрэн бүрдүүлэх боломж олдоно. Тэгэхгүй бол хаа хаанаа орлого ч олохгүй, бизнес эрхлэгчид нь татвараа хөнгөлүүлж ашиг хүртдэг хэвээрээ байна гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнгын хороон дээр өгүүлжээ. Үнэхээр л түүний 20 гаруй жил төрд суухад нь баримталж ирсэн зөв бодлогынх нь нэг нь энэ. Түүний хувьд 7 парламентат суухдаа нэг ч удаа татварын хөнгөлөлтийн хууль санаачлан оруулж ирээгүй юм байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж
Бичлэгийн эх сурвалж: Сэтгүүлч Урантогтох хуудас