ХААН банкыг хагас тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ гаргажээ

ХААН банкыг хагас тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ гаргажээ

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг байгууллагуудын данс ХААН банкинд байрладаг байна. Уг дансны доод үлдэгдэл нь банкны бусад данстай ижил байх ёсттой гэж албаныхан үзэж байна. Гэтэл ХААН банкны зүгээс уг дансны доод 1,000,000 төгрөг байлгахаар харилцагч нараа шахаж эхэлжээ.

Иймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирсэн гомдлыг дагуу шалгалт явуулж зохих шийдвэрийг гаргаад байна. ШӨХТГ-аас ХААН банкны баримталсан хандлага нь өрсөлдөөний тухай хууль, банкны тухай хууль, зөрчлийн тухай хууль зэргийг зөрчсөн тул 493,4 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.

Харин ХААН банкны зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймд уг асуудлаар шүүхэд гомдол гаргасан байна. Хэрэв шүүх ХААН банкыг буруутай гэж үзэх юм бол 493,4 сая төгрөгийг тус банк улсад төлөх учиртай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй