Аливаа улсын хөгжил дэвшил замаасаа харагддаг гэдэг. Улаанбаатар хотын үе үеийн удирдлагуудын толгойны өвчин болсон эл асуудалд иргэд, олон нийт, аж ахуй нэгжүүд ч идэвхтэй оролцож, хотын өнгө төрх, байгууллагынхаа харагдах байдлыг сайжруулах талаар анхаарч байна. Үүний нэг жишээ бол “Оюунланг” бүрэн дунд сургууль юм. Өөрийн хөрөнгөөрөө сургууль орчноо тохижуулж, зам тавьжээ. Тэдний хөрөнгө мөнгө, хүчээ зарцуулан барьсан замыг эвдэн сүйтгэж, улмаар Д.Батсайханыг барьцаалан, сүрдүүлсэн байна. Энэ талаар “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн захирал Д.Батсайхантай уулзаж тодрууллаа.
-Танай сургуулийн өмнө, шинээр тавьсан авто замыг эвдлэн сүйтгэжээ. Ямар учраас ийм зүйл болов...?
-Үл таних хүмүүс, бүлэглэн ирж, намайг барьцаалж, Туул голын бургас руу авч явна гэж улсын дугааргүй машинд суулгаж хэсэг газар явсан. Нууц дугаараас залгаж, байнга дарамталж байна. Дараа нь намайг ална шүү хэмээн заналхийлж, дарамталсан. Мөн саяхан ашиглалтад орсон шинэ замыг минь эвдлэн сүйтгэсэн. Үнэхээр харамсмаар байна.
-Энэ замыг хичнээн төгрөгийн төсвөөр бариулсан юм бэ?
Хувиасаа бүх зардал мөнгийг нь гаргаж, Баянзүрх дүүргийн газрын албанаас холбогдох бүх зөвшөөрөл, тамга тэмдгийг нь авч, туршлагатай замын компаниар тавиулсан зам. Хотын өнгө төрх, сургуулийн орчин, иргэдийн аюулгүй байдлын улмаас энэ замыг тавиулсан. Өмнө нь онхол доголтой, ус тогтчихдог, хайрга чулуу ихтэй газар байсан юм. Зам тавиулахын тулд энд байсан авто машины есөн гараашийг тус бүрийг нь таван сая төгрөгөөр худалдан авч, түүнийгээ буулган чөлөөлсөн. Ингээд зам тавиулахад нийт 211 сая орчим төгрөг зарцуулсан.
-Замыг эвдэж сүйтгэсэн этгээдүүдийг олж тогтоосон уу, цагдаагийн байгууллагад хандсан уу...? Ямар хүмүүс таныг барьцаалж, дарамталсан юм бэ?
Баг зүүсэн этгээдүүд байсан. Хувь хүмүүс, захиалгаар ийм балмад зүйл хийсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст би гомдол гаргаж, шалгуулах гэтэл миний гомдлыг хүлээж аваагүй. Яг үнэндээ би айдастай, хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна. Намайг барьцаалж, дарамталж, эд хөрөнгөд минь хохирол учруулж байгаа тэд миний гэр бүл рүү халдахыг ч үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллага хүчтэй талд нь үйлчилж, энгийн иргэнээ тоохгүй байна. Гомдолтой байна.
-Хэзээнээс ийм зүйл болсон юм бэ?
Замын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 11 –нд хаагаад, 2018 оны 10 дугаар сарын 18-нд нээсэн. Нийт 150 мерт газар. Найман хоногийн дотор холбогдох бүх зардлыг нь гаргаж, шийдүүлсэн. Тэр өдөр сургуулийн өмнөх замыг эвдэлж сүйтгэсэн. Улмаар манай сургуулийн ажилтанг зодож, толгойд нь гэмтэл учруулсан.
Зодуулсан хүний биеийн байдал ямар байгаа вэ?
Толгойдоо оёдол тавиулсан.
Ямар хүмүүс зодсон бэ?
Хар малгайтай цамцтай, хар масктай махлаг биетэй залуучууд байсан. Нийт 30 гаруй залуугаас миний таних хүн Булган аймгийн арслан Отгонбаатар байсан. Гараашуудыг худалдан авч, газар чөлөөлж, замын ажил эхэлж байхад хэсэг хүмүүс гарч ирээд энэ миний газар, миний газарт дураараа зам тавьдаг хэн бэ гээд уурлаж байсан. Тэгснээ том том техниктэй хүч түрэн гарч ирээд шинэ замыг минь эвдэлсэн. Өчигдөр бол оршин суугчдынхаа хамтаар машинаа байршуулж л хамгаалсан. Ахиад замыг чинь нураана гэж дарамталсаар байна.
Та үнэхээр хүний эзэмшил газар дээр зам тавьчихсан юм уу?
Үгүй. Би энд 20 гаруй жмл амьдарч, үйл ажиллагаа явуулж байна. Зам тавих бүх зөвшөөрлийг холбогдох газруудаас авсан. Харин зураг төсөл гаргадаг мэргэжлийн байгууллагаар зургийг нь гаргуулаарай гэсэн. Үнэ нь 15 сая төгрөг. Би тийм хэмжээний мөнгө төлөх боломжгүй тул таньдаг хүнээрээ зураг төслийг нь гаргуулж, бусдыг нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Одоо энэ замыг барагтай байгаа дээр нь нийслэлийн өмчид шилжүүлж өгөхөөр хөөцөлдөж байна. Энэ замыг нийслэлд зүгээр шилжүүлнэ. Би нэг ч төгрөг авахгүй.
Оюунлаг бүрэн дунд сургууль...
211 сая төгрөгөөр тавьсан шинэ замыг ийм болгож, эвдэлж сүйтгэжээ...
Өмнө нь ийм орчин байжээ...
эх сурвалж: ulsturch.mn