Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав

Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав

Энэ өдрүүдэд БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байгаа билээ. Түүний айлчлалын хүрээнд өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг хоёр тал баталгаажуулав. Ерөнхий хэлэлцээрт Монгол талыг төлөөлж ЗТХ-ийн сайд Л.Халтар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, БНХАУ-ыг төлөөлж Тяньжин хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ван Вейдун, “Тяньжин порт групп” ХХК-ийн ТУЗ-ын дарга Жан Руйган нар гарын үсэг зурав.

 

Дунзян  тээвэр логистикийн төвийг байгуулах талаар Монгол Тяньжины худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.