0-5 насны хүүхдэд ханиад томууны эсрэг эмийг хөнгөлөлттэй олгох засгийн газрын шийдвэр гарсан. Гэхдээ уг шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай ойлголт нь засгийн газрын 2 яаманд эсрэг тэсрэг байр суурийг бий болгожээ.
Тодруулах юм бол Эрүүл мэндийн сайд Б.Цогцэцэгийн хувьд 11 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөх болно гэж мэдэгдлээ.
Харин Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын хувьд хэдэн хувь хөнгөлөх нь тодорхой бус байна. Нийгмийн даатгалын зөвлөл хуралдаж байгаад эцэслэн шийднэ гэдэг хариулалтыг өгчээ.
Тэгэхээр энэ хоёр том албан тушаалтны хэнийх нь үгэнд та бид итгэх вэ? Сайдад итгээд эмээ үнэгүй авна гэж тооцож суух уу? эсвэл төрийн нарийн бичгийн дарга зориуд ийм үгийг унагчихсан юм биш биз. Дахиад л өнөөх Эрүүл мэндийн сайд Б.Цогцэцэг бяр үгүй болж харагдах вий дээ. Өмнө нь машин шийдэж чаддагүй сайд болж байсан бол энэ удаа 11 төрлийн эмийг 100 хувь хөнгөлж чадахгүй сайд болох юм биш биз. Шийд гартал Эрүүл мэндийн сайдад итгээд л хүлээж байхаас даа.